3 сар 8, 2013 6 сэтггэгдэл

Хог боловсруулах үйлдвэр барих “ORGANIC SOLUTION” компани хаачив

нийтлэсэн Admin

resize_1361934177Харин энэ жил Баянзүрх дүүргийн XXIV хорооны Цагаан давааны хогийн цэгт хог боловсруулах үйлдвэр байгуулахаар

болсон. Удахгүй гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцээд хог боловсруулах үйлдвэр ч баригдана. Тиймээс Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Захирагчийн ажлын албаны харьяа Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан болон холбогдох албаны мэргэжилтнүүд хог боловсруулах үйлдвэр барих газартай танилцлаа. Цагаандавааны хогийн цэг нь 29,4 га талбайг хамардаг юм байна. Тус цэг нь өнгөрсөн оны есдүгээр сарын 6-наас эхлэн албан ёсоор хогийн цэг болж хог, хаягдал хүлээн авдаг болжээ. Ингэхдээ арван га талбайд зөвшөөрөлгүйгээр асгагдсан 30 мянган тонн хур хогийг цэвэрлэж далан болгон  зассан байна.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс цахилгаан тавигдаж авто пүү ажиллаж байгаа аж. Мөн ажлын байр, гараашийн суурийн ажил хийгдсэн, барилгын хог боловсруулах үйлдвэрийн хашаа, диспетчерийн байр, нохой муурын сэг зэм шатаах зуух баригдаж байгаа юм байна. Харин энэ онд хогийн цэгийн доторхи үндсэн зам, үерийн усны шуудуу, хамгаалалтын анхан шатны  далан зэрэг байгууламжийн бусад үндсэн хэсгүүдийг барихаар төлөвлөөд байгаа аж. Тус хогийн цэгт өдөрт 600-800 тонн хог, хаягдал ирдэг бөгөөд 2020 он хүртэл хог хүлээн авч, ашиглах боломжтой хэмээн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан хэлж байсан. Тэгэхээр хог боловсруулах үйлдвэрээ хурдан барих шаардлагатай байна. Одоогоор арав гаруй байгууллагууд хог боловсруулах үйлдвэр барих төслөө нийслэлд өгөөд байгаа аж. Харин хотын дарга эдгээр байгууллагуудыг шалгаад үр өгөөжтэй, сайн менежменттэй төсөл шалгаруулах бодлого баримталж байгаа. Ингэснээр нийслэл тухайн компанид газраа үнэгүй өгч хог боловсруулах үйлдвэр байгуулах юм байна.

 

Зургаан тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс гарсан гэв

Цагаан давааны хог боловсруулах үйлдвэр нь энэ жил анх баригдахаар яригдаж байгаа зүйл биш юм. Хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар өнгөрсөн оны нийслэлийн төсөвт арван тэрбум төгрөг суулгажээ. Тухайн үедээ Үнэлгээний хороонд ЗДТГ, санхүү төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучнаар/ мэргэжилтэн багтсан байна. Үүний дараа нийслэлд тендер шалгаруулалт явагдаж “Organic solution Mongolia” компани шалгарчээ. Ингэхдээ тендер нээлттэй бус явагдаж ямар, ямар компаниуд оролцсон талаархи мэдээлэл олдоогүй байна. Тус компани өнөөдрийг хүртэл ямар ч ажил эхлүүлээгүйн дээр “сураг” алдарчээ. Одоогоор холбоо тогтоож чадахгүй байгаа бөгөөд ямар зориулалтын үйлдвэр барих гэж байгаа талаархи мэдээлэл ч хомс байгаа аж.

Тус хог боловсруулах үйлдвэр нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтад орж  өдөрт 200-250 тонн хог боловсруулж, авто замын боржур, явган хүний замын алаг хавтан  үйлдвэрлэх ёстой байж. Гэтэл бодит байдал дээр “ганц хадаас” ч хатгаагүй байгааг яамны дэд сайд, орлогч дарга нь өөрийн нүдээр харлаа. Одоо үйлдвэр барих газарт гэрлийн хэдэн шон, сул асгасан чулуу шороо, ухсан нүхийг тойруулан хашаа хатгажээ. Энэ нь Хот тохижуулах газраас хийж буй ажил бололтой. Мөн тус үйлдвэрийн талаархи бас нэгэн мэдээлэл нь шатаах зуух байгуулж хогийг ангилан ялгаж,  шатааж болох бүхий л хог, хаягдлыг устгах боломжтой аж. Гэтэл ашиглалтад орох байтугай барилгын зураг төсөл, үйлдвэрийн талаарх тодорхой мэдээлэл олдохгүй байгааг албаны хүмүүс хэлж байна. Тус хог боловсруулах үйлдвэрийг барихад арван тэрбум төгрөгнийслэлийн төсөвт өнгөрсөн онд суугдсан талаар дээр дурдсан. Гэтэл үйлдвэр барих арван тэрбум төгрөгийн зургаан тэрбум нь аль хэдийнэ зарцуулагдчихсан байгаа аж. Ингэхдээ мөн л ямар журмаар, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Уг нь тендерт шалгарсан компани зураг төслөө хийж, барилгын нөхцөлөө гүйцэтгэж, хийсэн ажлынх нь тодорхой үр дүнг тооцсоны дүнд хөрөнгө оруулалт хийгдэх ёстой.

Гэтэл ганц ч хадаас хатгаагүй компанид зургаан тэрбум төгрөг олгосон нь бас л сонин. Гэхдээ энэ нь талаар тодорхой судалгаа хийж, тухайн компанитай яаралтай холбоо тогтоохыг БОНХ-ын дэд сайд Б.Тулга холбогдох албаныханд даалгасан юм. Уг нь энэхүү мөнгөнд Хөрөнгө оруулалтын газар хяналт тавих ёстой аж. Тэгэхээр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Санхүү төрийн сангийн хэлтэс, тендер шалгаруулалт явуулсан хүмүүс энэ компанийн талаар мэдэж байгаа нь гарцаагүй юм. Энэ жил БОНХЯ-ны сайдын багцад  1,2 тэрбум төгрөг суусан байгаа. Тиймээс удахгүй эхлэх үйлдвэрийн барилгын ажлаас өмнө энэ асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай байгааг дэд сайд санууллаа. Хэн нэгэн албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж энэ онд ашиглалтад орох ёстой байсан хог боловсруулах үйлдвэр “гацаа”-нд орчихсон. Одоо яригдаж байгаа асуудал шийдэгдвэл Цагаан давааны хог боловсруулах үйлдвэр энэ хавраас барилгын ажил нь эхлэж 2014 онд ашиглалтад орох юм байна. Хотын дарга хариуцлага алдсан албан тушаалтнуудад “хариуцлага” тооцохыг нэг бус удаа хэлсэн.  Тиймээс нийслэлийн энэхүү асуудлыг сайтар шалгаж, өмнөх албан тушаалтнуудтай нь уулзахаар боллоо.

1010.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Сэтгэгдэл

  • Anonymous (3 сар 08, 2013 7:04:53 pm )

    òýð 6 òýðáóì òºãðºãºº îëæ àâàà÷ýý õîòûí äàðãà àà

  • Anonymous (3 сар 09, 2013 11:01:36 am )

    Ene chin nugee solongosuudyn 4.5 saya $ ertegtei barigdah yildver men yy??

  • Anonymous (3 сар 09, 2013 3:13:50 pm )

    6 terbum togrog awsan kompaniig olohgui bhdaa yahawdee.Durguid huchgui gdeg bhaa.Er ni ene MANihan yasan idej uuj zaddaggui birduud we.Tegeed dandaa heden terbumaar ni idej uusnig ni unshij sonsohoor ted Huh tolbotoi Mongol hun monuu???

  • Anonymous (3 сар 12, 2013 11:23:11 pm )

    altanhuyag batbayar 2 songino khairhan duurgiin moskwa horoolliin urd baidag delguuriin zadgai talbaid irgediig huurch hog bolowsruulah uilwer japan aas oruulj irne,,,,songoltoo zow hiij bbid 2 iig songooroi gej songuuliar heleed zogsoj baisan haana bainaa,,

  • Anonymous (3 сар 12, 2013 11:25:40 pm )

    huuramch kyokushuan batbayar,,usan tolgoitoi yum jen argagui bez dee,japaniig urdaa barij baigaad l songogdoj baisan,,,,hogiin uildwer yasan bee batbayar geshuuneee

  • Anonymous (3 сар 12, 2013 11:26:25 pm )

    chadahgui baij hudlaa amlaltaa bolitsgooh heregtei