Jan 11, 2017 8 comments

Н.Баярсайхан захиралтай, “Цаст” констракшныг шүүхэд өгчээ

нийтлэсэн Admin

zurag-1

 “Өргөө” амаржих газрын зүгээс “Цаст” констракшныг шүүхэд өгчээ. Тус  амаржих газрын мэс заслын өрөөний тааз нурсан асуудал гараад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Тааз нурах үед өрөөнд мэс засал хийгдэж байсан бол 10 хүн амиа алдаж болзошгүй байсныг амаржих газрын удирдлагууд анх мэдээлэл хийхдээ хэлсэн. Азаар хагалгаа хийгдэж байгаагүй үед нурж, 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн гэсэн юм. За харин тус өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан   “Цаст консракшн” компанийн тухайд  дахиад эрдэнэт хүмүүсийн амь настай холбоотой асуудалд арай хүрчихээгүй байгаа дээрээ дутуу дулимаг хийсэн ажлуудаа сайжруулж, дахиж нурахааргүй болгож, эх эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг нь бүрэн бүтэн болгож өгөх ёстой баймаар. Гэтэл тус компанийн зүгээс эмнэлэгт учирсан хохирлыг барагдуулна гэсэн байр суурийг илэрхийлэлгүй өдийг хүрсэн байдаг.  Гүйцэтгэгч компанийн зүгээс мэс заслын тасгийн таазыг “Зураг төслийнхөө дагуу хийсэн” гэх тайлбарыг өгсөн байдаг. Тэгэхээр зураг төслийнхөө дагуу хийсэн гэдэг нь хэн хариуцлага хүлээнэ гэсэн үг болох нь  тодорхойгүй байж ирсэн. Ямартай ч эмнэлгийн зүгээс уг асуудлын эзэн холбогдогчийг нь тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдээлэл байсан. Тэгвэл шүүхэд хандсан гэх мэдээлэл байгаа юм.

Сануулахад, эмнэлгийн өргөтгөлийн хэсгийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээн авсан бөгөөд  эмнэлэгийнхэн тохижилтын ажил хийгээд тухайн оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн байдаг. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан тул эмнэлгийн удирдлагууд хариуцлагыг тус компанитай холбон үзэж байгаагаа эхнээсээ хэлсэн.Өргөө амаржих газарт мэс засал хийгдэх боломжгүй болсон талаар эмнэлгийн зүгээс мэдэгдсээр байгаа юм. Тааз нь нурсан өрөөнд өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас  төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-д хийхээр Эрүүл мэндийн газраас зохицуулсан гэдгийг эмнэлгийн зүгээс хэлж байсан. Нөгөө гурван өрөө нь тааз нь нурсан өрөөтэй яг адилхан зураг төсөл, технологиор хийгдсэн. Тийм болохоор нурахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг тус амаржих газрын удирдлагууд  хэлж байсан. Тэгэхээр Өргөө амаржих газар хэдийг хүртэл байрандаа төлөвлөгөөт мэс заслуудаа хийхгүй хойшлуулах вэ, үүнтэй холбоотойгоор ямар асуудлууд үүсч болзошгүй вэ гэдэг асуудал яригдаж таарах юм. Эргэн сануулахад, тааз нурсны улмаас эвдэрч хэмхэрсэн унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүслээ. Бид тааз нурсан даруйд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа болон Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан.“Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар “Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой” гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад хэлсэн байгаа юм.

Харин  “Цаст”-ынхан зураг төслийн дагуу хийсэн гэж гэдийж байгаа бололтой юм.Тааз нурсантай холбоотойгоор хамгийн түрүүнд яригдсан асуудал бол яг тэр үед тухайн өрөөнд хагалгаа хийгдэж байсан бол яах вэ? Хэчнээн хүний эрдэнэт амь сүйдэх байв аа гэдэг анхаарал сэрэмж дагуулсан асуудал юм. Хэрэв Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргалын хэлж байсанчлан тухайн үед өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байсан. Дараагийн хагалгаа буюу 13:00 цагийн төлөвлөгөөт хагалгааг урд талын өрөө рүү шилжүүлэн хийж байхад 13:20 цагийн орчимд гуравдугаар өрөөний тааз нурсан. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан гэж хэлж байсныг эргэн сануулъя.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • jgj (January 11, 2017 4:55:31 pm )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Зочин (January 11, 2017 5:19:33 pm )

    Ийм гажиг үзэгдэл Монголд хаа сайгүй шалаар нэг болжээ. Барьсан барилга нь нурчихаад байхад хариуцлага хүлээдэггүй барилгын компани гэж юу бдын болоо

  • зочин (January 11, 2017 8:27:53 pm )

    цастыхан ч яахав эвдэрч нурдаг ч гэсэн барилгаа хүлээлгэж өгөөд байна харин баярс гэдэг компани 5 жил болоход 1 орц ч байхгүй шүү та бүхэн баярс гэдэг барилгын компанитай хэзээ ч гэрээ хийж болохгүй шүү

  • solongo (January 11, 2017 10:31:21 pm )

    Marshil taun , hotxon unxeer xetzuu shuu. Borluulaltiin alband anildag Suvdaa huduunii avgai olon zantai oron garan yum baina lee .uneiig ni asuuxaar dandaa zurnu . Hajiid ni anildag zaluuchuud ni hudlaa heldegui yum baina lee.Suvdaa gej huduunii a gai bie haa baihkgui zan gej aimshig

  • irgen (January 12, 2017 12:41:04 am )

    Suuliin ueiin barilga, nugliin nudiig gurilaar huurahktai adil bolson .ylanguya.ekogiin barilga .udaghkgui nurj unahk baihk aa .ard tumen chini 8 % zeel tulj nasaaraa tuluud barahkgui urtei bolj bna..getel tsahkialagchiinhkaa munguur tansaglaad l nihk ihk zantai garuud, manai 3 S 4 uruu bairnii une Amerikt haus avahk mungu .mongolchuud $ oor tsalinjdaggui bizdee.ard tumenee hulihkdahkaa bolimoor yumaa .barilgiin xxk

  • mongol (January 12, 2017 12:47:59 am )

    Ene luuvirchidiig tsaazlahk tsag ni bolson .huuli ard tumend uilchilmeer baina.bid yahkaaraa ene barilgiin luuvirchidad hulihkduulahk estoi yum be.hariutslag tootsdog baimaar…..

  • sola (January 12, 2017 1:03:33 am )

    Marshil taun unun shuu.TER BORLUULAGCH Sudaa gej emee mun baina. Uudend ni gantsaaraa cuudag bor emee baidag .bi King taurt bair avax gesen chini nadtai xaritsaxgui .manai nuxurtei angalzaad baisan .unun eootoi emee 50 nileed garsan emee baisan .bid 2 zaluu ger bul l dee une ni aimshigiin yum bna lee.ydchihksan emee Suvdaa. hun ylgavrlaad l .goy hun orj irexeer uur boldog yum bilee.uuruu unun aimaar matariin emee baisan

  • Иргэн (January 12, 2017 6:58:41 pm )

    Уг нь тухайн барилгын зураг төслийг хянасан, захиалж бариулсан, санхүүжүүлсэн байгууллага, албан тушаалтнууд байх ёстой. Энэ бол Эрүүл мэндийн яамны барилга захиалагчийн товчооны дарга байсан Бат-Эрдэнэ гэх мэт хүмүүсийн жагсаалт юм. Хуучин үед эд нар шүүхийн өмнө дуудагдах ёстой. Гэтэл одоо нөгөө муу хэдэн эмч нар өөрсдийн болон ард түмний эрх ашгийн төлөө үйлээ үзэж байх шиг байна. Уг нь Цаст-Импекс сэтгэлээрээ ажилласан бол ийм асуудал гарахгүй л байсан байх. Яахав Бат-Эрдэнэ шиг юмнуудад барилга барих хамаг төсөв мөнгөө булаалгасан биз.


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com