Jan 11, 2017 6 comments

Ард түмэн өөрийгөө удирдах цаг болсон уу

нийтлэсэн Admin
527-1484098059resize_1334301546
Нэн цөөнхи олонхи биднийг дарангуйлж байна. Нэн цөөнхи бол олигархиуд юм. Олонхи бол ард түмэн бид юм. Ард түмэн бол үүрд оршин тогтнодог. Авилгад идэгдсэн цөөнхи удаан оршин тогтнодоггүй.
Ард түмэн ядуу байхыг үзэн яддаг юм. Ард түмэн хүчирхэг байхыг л хүсдэг юм. Бидний хүчирхэг байх хүсэлд садаа болж байгаа тэр авилагжсан цөөнхийг устгаж байж л сая хөгжил дэвшил ирнэ. Ард түмний засаглал байнгийн хөгжил дэвшил тэмүүлж түүндээ хүрч байдаг. Авилгад идэгдсэн цөөнхи эрх мэдэлдээ дулдуйдан хийсэн нүгэлт хэргүүдээ нээн дарагдуулах гэж дарангуйлалыг тогтоодог юм.
Өнөөдөр Монголын ард түмэн цөөнхийн дарангуйлалын тамд амьдарч байна. Цөөнхийн дарангуйлалыг үүсгэж байгаа авилгад идэгдсэн олигархиуд нэн цөөхүүлээ Монголын ард түмний эсрэг хийж байгаа дээрэм, хулгай, хуйвалдаан, дарангуйлал ёс суртахуунтай шударга хүмүүсийг тэсэхэд бэрх болгож байна.
Нэн цөөнхи өөрсдийгөө ард түмний хүү, нутаг усны бурхан, эх оронч, ардчилагч хэмээн итгүүлж байна. Тэд өөрсдийгөө нутаг усныхаа шилдэг нь, ард түмний хамгийн шилдэг нь гэж өөрсдийгөө тунхаглан төөрөлдсөөр явна. Тэрэнд итгэх хэрэггүй. Өөрөө л тэрэндээ итгэг. Тэрэндээ тойрон хүрээлдсэн долдой нар нь л итгэг.
Авилгажсан олигархиуд Монголын ард түмний татварын мөнгийг, газрын хэвлийн баялгыг, бүүр газар шороог хүртэл тонон дээрэмдэж байна. Үндэсний бахархалт түүх, бунхан, тусгай хамгаалалттай газар, өв соёл, оюун санааг хүртэл утсган үгүйрүүлэх санаархал өвөрлөж байна. Эцсийн эцэст бидний хамгийн чухал эрх чөлөө болох сонгох эрх чөлөөг хүртэл луйвардан дээрэмдэж байна. Авилгажсан цөөнхи эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхдүүдийн амьдралын ирээдүйг хүртэл булааж байна.
Монгол ард түмний сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэл хог мэт гудамжинд хаягдаж байна. Монгол улсын оршин тогтнол аюул учруулж байна.
Монгол улсын мандан бадралын гол ундарга нь ард түмэн. Ард түмний ухаан дутаагүй. Эрх баригчдын ухаан дутчихлаа. Тэдний ухаан дутсан буруу бодлогын үйл лай ард түмний нуруун дээр л ирж байна. Хамтдаа буруу бодлогын эсрэг зөв бодлогын хувьсгал хийцгээе.
Харийн гал хөл болж, харийн үзэл баримтлал хуулбарлан хэрэгжүүлэгчдийн эсрэг таны үнэ цэнэтэй бүхнийг чинь хамгаалалцахаар Монгол Крнсерватив үзэл амилсан юм. Үнэ цэнэтэй бүхнээ хамгаалахгүй бол цөөнхөөр дамжуулж хэн нэгэн булайхаар шунаж байна.
Үр хүүхдүүдээ, ач зээ нартаа  ямар ирээдүй үлдээх вэ гэдэг зөвхөн таны гарт л байгаа. Олонхи бол та.  Одоо ТА бид хууртагдаж болохгүй. Авилгачдын савраас үр хүүхдийнхээ ирээдүйг аврах, тусгаар тогтнолоо авч үлдэх том үүрэг бидний өмнө тулж ирээд байна.
Монгол улсын үсрэнгүй хөгжлийн саад бол авилгачид. Олонхийг 27 жил дарангуйлсан цөөнхи юм. Бид авилгачдыг цэвэрлэхээс Монголын ирээдүй эхэлнэ.
Монголын ард түмэн өөрийгөө удирдах болсон уу?  …БОЛСОН ГЭДЭГТ БИ ИТГЭЖ БАЙНА.
Н.Дашдаваа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • улсынхаа эзэн нь болцгооё (January 11, 2017 4:53:05 pm )

    Монголчууд жирийн ард иргэд
    та бүхэн нэгдмэл үзэл бодолтой
    байж гэмээнэ улс орноо удирдах
    эрх нь бгаа юмаа.үүнийг ямарч
    хүнээр заалгаж хэлүүлэхгүйгээр
    хийж чаднаа.олон түмний хүч
    чадал оюун санаа оломгүй
    далай мэт байдагаа.дэмжиж
    бна.

  • иргэн (January 11, 2017 5:48:32 pm )

    худлаа амлаж толгой дээр гараад 4 жил чимээгүй болоод буух юм амалсандаа хүрч чадахгүй бол хариуцлага тооцдог хууль батлаач ээ тэгвэл худал ярьж хулгай хийх ээ болих байхаа

  • цэцэг (January 11, 2017 8:42:32 pm )

    хаана нэгдэж уулзаж цугларах вэ?

  • К (January 12, 2017 2:03:37 am )

    ЕСТОЙ СЭТГЭЛ СЭРГЭЖ БАЙНА ШҮҮ АРД ТҮМЭН МИНЬ ҮР ХҮҮХЭД АЧ, ЗЭЭ НАРЫНХАА ТӨЛӨӨ АМИА ӨГӨХӨД БЭЛЭН ШҮҮ ЭХ ОРНОО ЭЛБЭГДОРЖИЙН МАФИАС ХУРДАН САЛГАЦГААЯ НЭГ НЭГЭНДЭЭ МАШ ХУРДАН ДАМЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ ӨМНӨД СОЛОНГОС ШИГ БАЙЯ ДАА ХҮМҮҮС МИНЬ МОНГОЛ УЛСЫН ӨНГӨТӨЙ БОЛГОНЫГ ХОЁР НАМ ДАМЖСАН ХЭДХЭН ГЭР БҮЛ АВААД ДУУСЛАА ОДОО БИД АЙДАГ ЦАГ ӨНГРСӨН ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ БАЙГАА ШҮҮ

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (January 12, 2017 9:53:16 am )

    Эрх баригчдын ухаан дутаагүйээ. Тэд эргээд ард түмэн болчихвол ухаантай болчихно. Ердөө л амин хувиа бодоод, мөнгө бодоод тэнэг болчихож байгаа юм.

  • Anonymous (January 13, 2017 9:23:51 am )

    Цаг нь болжээ тэртээ 90 оны жавартай мөртлөө халуухан тэмцэл цуглаантай нийгэм ирж яваа гэдэгт бид энэ ээдрээт жилүүдэд ойлголоо. Одоо босох энэ бүхнээс салах үр хойчдоо эрүүл нийгэм үлдээх ирээдүй үлдээх цаг нь болжээ.


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com