Jan 11, 2017 3 comments

Хятадын нисэх онгоц тээвэрлэгч Тайваний хоолойд орж ирсэн тул Тайваний арми бэлэн байдалд орлоо

нийтлэсэн Admin

d48bc1_liaoning_carrier_x974

Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн Хятадын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч Ляонинь хөлөг Өмнөд Хятадын тэнгист болсон байлдааны сургуулилалтаас буцах замдаа Тайваний хоолойд өнөөдөр орж ирсэн байна.

Хэдийгээр Тайваний усан хилд нэвтрээгүй ч агаарын хяналтын бүсэд нэвтэрсэн тул Тайваний тал байлдааны онгоц хөөргөж, хөлөг онгоцнуудаа илгээжээ.

Хятадын талын энэ алхам нь сүүлийн үед хүндрээд байгаа Хятад-Тайваний сөргөлдөөний сүүлийн илрэл болж байна. Тайваний батлан хамгаалах яамны мэдээлснээр “Хятадын хөлгийн хөдөлгөөнийг Тайвань бүрэн хянаж байгаа” гэжээ.

Өмнөд Хятадын тэнгист зохион байгуулсан Бээжингийн цэргийн сургуулилалт газар нутгийн маргаантай байгаа хөршүүдийг нь бухимдуулсан арга хэмжээ болсон юм.

Хятад улс эрдэсээр баялаг Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн нутаг гэж үзэж байгаа. Энэ усан бүсээр жил бүр $5 их наядын ачаа тээвэрлэлт зорчдог тул стратегийн чухал ач холбогдолтойд тооцогддог.

Энд Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам улсууд Бээжинтэй газар нутгийн маргаантай гэж үздэг юм.

Яг одоо Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ-аар дайран Төв Америкийн орнуудаар айлчилж байгаа. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамптай уулзахаас болгоомжилсон Бээжин ийм алхмаар Цай Ин Вэнд анхааруулга өгч буй бололтой.

Эх сурвалж: South China Morning Post


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 11, 2017 4:29:39 pm )

    Зэвүүн хужаанууд тайван хонконгыг тусгаарлах хэрэгтэй ш дээ. Шал өөр соёлтой хөгжилтэй боловсролтой хүмүүс бдаг

  • MNG (January 11, 2017 8:28:51 pm )

    Чи хятадын үндсэн хуулийг уншиж үз. Тэнд Тайван бол хятадын салшгүй хэсэг гээд биччихсэн байдаг юм. Хятад хятадынхаа талаар ярьж байхад монголчуудад ямар хамаа байна. Харин өмнөт Монголын тухай бол өөр хэрэг, тэр үед буцлаад байгаа бухимдлаа гарга.

    • Г.Батнасан (January 12, 2017 10:05:54 am )

      Тайвань хятадын салшгүй хэсэг юм бол өөрийнх нь хөлөг хажуугаар нь өнгөрөхөд яахаараа байлдааны бэлэн байдалд ордог юм бол их мэдэгч ээ? Монголын талыг булаагаад нэгтэгчихсэн Хятадын үйл, хөдлөл Монголд хамаагүй болж байна уу? Их эзэн Чингэс хаан өмнө зүгт Алтан улс бий гэдгийг өглөө бүр сануулж бай гэж захисан бус уу? Тэгээд ч Монголчууд гэрийнхээ үүдийг өмнө зүг рүү харуулж барьдаг болсон гэдэг.


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com