Jan 11, 2017 Leave a comment

“Монголын сайхан бичигтэн” 20 дахь удаагаа тодров

нийтлэсэн Admin

e2406212fbf8ecccb48d753ef78c5248526e4d1a“Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 20 дахь жилдээ болж  шилдгүүдээ тодруулжээ. Энэ жил долоон ангилалд нийт 700 орчим уран бичигтэн өрсөлдсөн байна. Тус уралдаанд бүх аймаг, сум, нийслэлийн есөн дүүргээс сайхан бичигтнүүд оролцсон бөгөөд Баянхонгор, Төв,  Архангай аймгаас хамгийн олон хүн бүтээлээ ирүүлжээ. Оролцогчдын хамгийн ахмад нь  нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, 90 настай С.Жигмэдсүрэн, хамгийн балчир нь нийслэлийн 60 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Тэмүүжин байв.

47881d_anujin1_x974

Уралдааны шилдгийн шилдэг оролцогчоор Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Е.Анужин тодорсон бол тэргүүн байрын эзнээр Сүхбаатар аймгийн үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ө.Ундармаа, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Энхзаяа, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Бадамцэцэг  нар тодорч  МУИС, МУБИС-д төрийн сангийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй болжээ. “Сайхан бичигтэн анги” номинацид Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” цогцолбор сургуулийн Б.Цэцэгмаа багштай 11-ын “Б” анги тэргүүн байрын эзэд болов. Уралдааны уран бичлэг төрөлд “Бичиг соёл боловсрол” төвийн уран бичээч Э.Анхбаяр, бүтээл төрөлд СУИС-ийн багш Ба.Шаравнямбуу,  мэргэжлийн багш ангилалд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш А.Баянжаргал нар шилдгээр шалгарсан байна

a1306e_anu2_x800


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com