Jan 11, 2017 1 comment

Монголын дугуйн холбооны түүхэн дэх хамгийн олон тамирчин дасгалжуулагчдыг хамарсан цугларалт болж байна

нийтлэсэн Admin

14841125445875c2a095100

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгч, Эрчим хүчний яамны сайд П.Ганхүүгийн 2017 оны анхны том ажлын эхлэл 2017 оны 2 сард Бахрайн улсад зохиогдох Азийн АШТ-ний бэлтгэл цугларалтаар эхэллээ. Энэхүү цугларалт нь Монголын дугуйн холбооны түүхэн дэх хамгийн олон тамирчин дасгалжуулагчдыг хамарсан цугларалт болж байна. Цугларалтанд Элит ангилалын 3, Under 23 ангилалын 5, Залуучуудын 8, эмэгтэй 8 нийт холбооны 24 шилдэг тамирчин 4 дасгалжуулагч хамрагдаж байна.

Ерөнхий дасгалжуулагчаар Ленинградын БТС-ын дээд сургуулийн дугуйны ангийг төгссөн 1990 оны Бээжингийн Азийн тоглолтын багийг дасгалжуулж мөнгө хүрэл авсан П,Баасанцэрэн ахлаж байна.
Энэхүү цугларалт нь 20 хоног үргэлжилж шилдэг 16 тамирчныг шалгаруулан сонгож Азийн АШТ-нд оролцох эрхээ авах болно.
14841125645875c2b40db79
14841125925875c2d02f260

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 12, 2017 2:08:43 am )

    Mongols 24 hon duguichin 4 dasgaljuulagchil bai dab yumuuu oo hooorhiii. Namaig bags baihad neg club niigemleg 50-100 garlic tamirchidtai bailaa. Harin emegtei duguichid baigaagui


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com