Jan 11, 2017 6 comments

“Оюу толгой” ХХК-ийн худалдан авалтын менежер Б.Сэржмаа гадны компаниудтай холбоотой юм биш биз

нийтлэсэн Admin
interview_oyu_tolgoi_procurement_policy_serjmaa_500x500

“Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг АТГ-аар шалгуулах хүсэлтэй иргэд манай сайтад хандсан юм. Тэд Б.Сэржмаа нь “Оюу толгой” компанид ханган нийлүүлэх ажлыг тендергүйгээр гэрээлж байна гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Б.Сэржмаа нь “Оюу толгой” ХХК-д 10 сая долларын 3000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг 2016 оны 11 дүгээр сард Сингапурын “Мэргэн чадвар” хэмээх компанид тендергүйгээр өгсөн гэх.

“Оюу толгой”-н Хангамжийн хэлтэс нь “Монгол Улсад тогтвортой, чанарын шаардлага хангасан, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжин хөгжүүлэх, Монгол Улсад өрсөлдөх чадвартай, чадварлаг ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эдгээр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд болон эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хувьд дэлхийн жишигт нийцсэн гүйцэтгэл, удирдлагыг бий болгох “Оюу толгой”-н зорилттой нийцсэн үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилготой” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн ч Монголын компаниудад энэ эрх хаалттай байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

“Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн ажилтан С.Сайнсүрэн нэгэнтээ “Манайх үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчийг хөгжүүлэх тусгай бодлогуудыг хэрэгжүүлж ажилладаг. Энэхүү бодлогын дагуу Өмнөговийн болон үндэсний ханган нийлүүлэгчдийг тендерийн техникийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд гадаадын ангиллын ханган нийлүүлэгчээс илүү давуу эрхтэйгээр сонгохыг зүйлчлэн заасан байдаг бөгөөд үүний дагуу худалдан авалтын үйл ажиллагаа явагдаж байгаа” хэмээн ярьсан ч энэ нь бодит байдал дээр өөр байж таарлаа.

Түүнчлэн мэргэжилтэн Б.Сэржмаа нь “Global welding” гэх компанид ч мөн бараа нийлүүлэх эрхийг олгосон талаар эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй “Оюу толгой” ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ хийгээд ажиллаж байгаа Монголын компанийн бүтээгдэхүүнийг давхар гадны компани нийлүүлж буй тохиолдол ч гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын компани нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч гадны компани үүнийг нь давхар нийлүүлж байна гэсэн үг.

“Мэргэн чадвар”  буюу “SLS” компани нь 1963 онд Сингапурт үүсгэн байгуулагдсан бөгөөд  “SLS bearings Mongolia” буюу “Мэргэн чадвар” ХХК хэмээх нэрээр 2013 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

1_700
Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор эдгээр асуултад хариулт авахаар “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаатай холбогдох гэсэн ч боловч бүтсэнгүй. Учир нь түүний хувийн утас салгаатай байсан бөгөөд компанийнх нь 11-331880 дугаарт залгаж, дотуур утсаар нь холбогдсон ч утсаа аваагүй юм. Улмаар “Оюу толгой” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ц.Ганзоригтой холбогдож, асуудлаа танилцуулахад “Б.Сэржмаа мэргэжилтэнтэй тендер л биш бол өөр асуудлаар харилцах боломжгүй. Надад и-мейл бичих хэрэгтэй. Бид түүнийг цааш нь дамжуулна. И-мейлийн хариу хэзээ өгөхийг бид судалж байж болно” гэх асуултыг өгсөн.

Эндээс харахад, Монголд үйл ажиллагаа явуулж, Монгол Улс 34 хувийг эзэмшдэг “Оюу толгой” компанийн ажилтнуудтай холбогдоход амьд харилцаа хаалттай байдаг аж. Тиймээс бид “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатараас эдгээр асуултад хариулт өгөхийг хүссэн юм. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын 12-ноос “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ. Тэрбээр ажлаа аваад удаагүй байхдаа “Одоогийн байдлаар 600 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын компаниуд “Оюу толгой”-д нийлүүлж байна. Жар гаруй хувийг нь ил уурхайд, 40 орчим хувийг нь далд уурхайд нийлүүлдэг гэсэн статистик бий. Цаашдаа Оюу толгой төслийн бараа бүтээгдэхүүн худалдан авалтад Монгол компаниудыг илүү оруулах чиглэл барьж ажиллана” хэмээн мэдэгдэж байсан.

Тиймээс ч бид “Оюу толгой” компанийн Монгол талын захирлаас худалдаа авалтын менежертэй нь холбоотой асуудал болоод “Оюу толгой”-д бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Монголын компаниудын мэдээлэл авахаар холбогдоход “Би говьд байна. Би энэ талаар сайн мэдэхгүй. Чи мэдэж байгаа өөр хүнтэй холбогд” гэх хариултыг өгсөн юм. Үндсэндээ “Оюу толгой” компанитай холбоотой асуудал монголчуудад хаалттай байдаг бололтой.

Уг нь “Оюу толгой” компани тендерийн материалаа ил зарладаг ч хөшигний ард гадны компаниуд тендерт шалгардаг, түүнчлэн зарим төрлийн тендерийн талаар http://ot.mn сайтдаа зарладаггүй болохыг эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг Монголын бус гадны компанийг дэмждэг, гадны компанитай гэрээлэхдээ  зарладаггүй болохыг хэлж байгаа юм. Тиймээс бид “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг АТГ-т шалгуулъя гэх асуудлыг хөндөж байна. Түүнд гадны компанийг дэмжих ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биш биз гэсэн хардлага байгаа юм. Мөн Б.Сэржмаа дээрх “Мэргэн чадвар” болон “Global welding” компанитай ямар холбоотой вэ.  Түүнчлэн “Эрдэнэс Оюу толгой” ХХК-аас энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болсныг дуулгая.

Г.НАРАН

Эх сурвалж: Top.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • цочин (January 11, 2017 1:29:22 pm )

    оюн толгой монгол орныг дорд үзэж монгол хүныг монголын ард түмэныг нохойноос дорд үзэж бид болгонтой тэгэж харцаж байгааг олон юман дээр харгдаж байгаа мөнгны шуналтай дарга нараасболж бид сайхан ордоо буруу элэгтэй шуналтай дэв шингсэн хүмүүст ашиглуулаж байна ордын минь ашиглаж байгаа юм чинь тэр ниилүүлтээ монглоос хиихэд ядаг байна муу бэрдүүд вэ

  • irgen (January 11, 2017 5:14:39 pm )

    Er ni gadniihan yahaaraa Mongol hymyysiig hyn busaar erhtei baidag um be ????????
    Toriin hariuzlaga hyanaltgui baidliig gadniihan ashiglaj baina,,,,ingeed l gadniihan ulsiig shulaad, hoosruulaad buzdag shdee, gadnii jishee ih baina, Mongol darga nariig ni shalgaach !!!!!!!!!!! yahaaraa mongolchuudaa ingej deerelhyylj baidag um be ??? Ted gadnii tagnuuluud uu?????!!!!!

  • Hundet irgen (January 11, 2017 8:30:29 pm )

    Serjmaa bolon tuuniig toirson darxanii 1-r surguuliin xulgaich, reketchid boliochee!!! Tsadaj hanadagui gahainuud yuma! Tsagdaa, avilgal ni ene lalaruudiig shalgaachee!
    OT hangamjiin heltes Serjmaa bolon tuunii bagiin naizuud Amartuvshin (omnoh manager), Nergui (ahlah hudaldan avagch), Bayarbat (hudaldan avagch) nariin mafijsan suljee, edgeer humuusiin ah duu, hamaatan sadanaar duurlee!
    Ene heden avilgachid hagartalaa bayajij bna. Odoo boloo yum bishuu.

  • zochin (January 11, 2017 8:32:19 pm )

    Serjmaa huuhhnii mafian gishuud ni amratuvshin, Nergui, Bayarbat geed hudaldan buyraad bas bgaa shuu edgeer humuusiig bas shalga

  • Зочин (January 12, 2017 9:56:17 am )

    Орон нутгийн худалдан авалт дээр ОН хариуцсан нэг жонгинсон Байгалмаа гэгч бузар авгай оролцоод элдэв дарамт шахалт бас авилгал нэхээд байсан шалгаач, шалгаач бас халаач тэр новшийг

  • Zochin (January 13, 2017 8:29:01 pm )

    Serjmaa bolon tuuniig toirson darxanii 1-r surguuliin xulgaich, reketchid boliochee!!! Tsadaj hanadagui gahainuud yuma! Tsagdaa, avilgal ni ene lalaruudiig shalgaachee!
    OT hangamjiin heltes Serjmaa bolon tuunii bagiin naizuud Amartuvshin (omnoh manager), Nergui (ahlah hudaldan avagch), Bayarbat (hudaldan avagch) nariin mafijsan suljee, edgeer humuusiin ah duu, hamaatan sadanaar duurlee!
    Ene heden avilgachid hagartalaa bayajij bna. Odoo boloo yum bishuu.


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com