Jan 11, 2017 6 comments

Хоёр удаа мөрдөн байцаалтад буцсан прокурор Х.Тамирын хэргийг шүүх шударга шийдэх ёстой!

нийтлэсэн Admin

olloo_mn_1456462983_olloo_mn_1456362006_hy

Х.Тамир нарын таван хүнд холбогдох  хар тамхины хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байх ёстой юм. Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн  өнгөрсөн  оны долоодугаар сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойр өртөөнд үйлдэл дээр нь барьсан байдаг. Нэгэнтээ үйлдэл дээрээ баригдсан нөхдүүдийн хэргийг жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад хуулийнхан гацаагаад байна гэх мэдээлэл гарах болсон.

Х.Тамир, Л.Жавхлан, Н.Мөнхбат, Н.Сүхбаатар, Б.Амарбаясгалан нарыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 272.2, 169.1, 168.2 гэсэн зүйл ангиар шүүх юм. Эх сурвалжийн мэдээллээс үзэхэд Х.Тамир, Л.Жавхлан хоёрыг гадуур байцааж байгаа бол бусад гурван холбогдогчийг хорьж байгаа гэх мэдээлэл бий.

Хэрэгт холбогдоод байгаа Х.Тамирын төрсөн дүү Х.Идэр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг шүүгч аж.

Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан. Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэдэнд холбогдох анхан шатны шүүх хурал болсон ч, хэрэг нь мөрдөн байцаалтад буцаж хэргийг дахин нягталж тодруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг шүүгчид гаргаж байсан юм.

Тэгвэл уг хэргийг өнгөрсөн сарын 1-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байв. Хоёр дахь удаагаа буцсан энэ хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаахгүй гэдгийг хэргийн мөрдөгчид болон прокурорууд хэлж байгаа аж.

Хоёр удаа мөрдөн байцаалтад буцаж асар их нотлох баримт болон бусад зүйлийг сайтар шалгаж нягталсан мөрдөгчид болон прокурорууд өөрсдийн хийсэн ажлаа талаар болгохгүйн тулд тэдний гэм буруутай эсэхийг дэнслүүлэхээр өдөр хоногийг хүлээж буй гэдгийг хэвлэлийнхэн бичиж буй.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • jgj (January 11, 2017 11:39:43 am )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
    Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • би (January 11, 2017 5:31:46 pm )

    МОНГОЛЫН ШҮҮХИЙГ ШАЛГАХ БАС НЭГЭН ШАЛГУУР. ПРОКУРОР БАЙСАН, ШОРОНД ОЧВОЛ ОЛОН “САЙН” НАЙЗУУД НЬ ХҮЛЭЭЖ БАЙГАА ДАА

  • Anonymous (January 11, 2017 8:06:51 pm )

    Дэмий буцаагаад хуний эрх зерчихее шуух болих хэрэгтэй хэрэг хийсэн нь нотлогдохгуй бол шууд хэрэгсэхгуй болго. Менге егехийнхулээгээд л буцаагаад л юм егвел хэрэгсэхгуй болгох гээд хулээгээд цаадуулдаа ханшаа нэм гэж ойлгуулаад л байгаа юм шиг

  • Anonymous (January 11, 2017 9:18:55 pm )

    гадаадад сарын дотор асуудлыг шийдээд явчих юм манайх яагаад хэрэг буцаагаад бдаг юм бол энэний цаана ханцуйн доторх наймаа явдаг байх гэсэн хардлага төрөх юм

  • Anonymous (January 11, 2017 11:51:56 pm )

    hvn gvtgeed bainga zuragt radiogoor hiisen met gargaad baihaar yamar olig baihaw. hvnii ner turd haldaj shvvheer etseslen togtooogvi baihad hewlel medeeleleeer bainga hudlaa medee medeelel tsatsahaa bolimoor yum.

  • Энхмаа (January 12, 2017 8:34:41 am )

    Зүв зүгээр байсан хүнийг барихгүй нь ойлгомжтой шд


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com