Jan 11, 2017 4 comments

Д.Хаянхярвааг Хөгжлийн банкны зээл олгох гэрээн дээр гарын үсэг зураад явж байсан гэв

нийтлэсэн Admin

mo2015091609011-jpg_6221578755

Хөгжлийн банкны 580 сая евро бондын зарцуулалтад МАН-ынхан оролцоогүй гэдгээ хэлээд байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уг асуудлаар хэлэхдээ  “Сангийн сайд байсан Д.Хаянхярваа Хөгжлийн банкны зээл олгох гэрээн дээр гарын үсэг зураад явж байсан юм байна лээ. Үүний нотлох баримт нотолгоо бий. Харин улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй олгосон зээлийг маш үр дүнтэй төслүүдэд зарцуулсан. Улс орны хөгжил дэвшлийн төлөө ойрын хугацаанд хөрөнгө гаргаж чадахгүй тийм их бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан байдаг. Наад захын жишээ бол Монгол орны алслагдсан бүсэд засмал зам тавьсан. Улаанбаатар хотын гэр хорооллын алслагдсан бүсэд гэрэл цахилгаан, дулаан татсан. Гудамж төсөл хэрэгжүүлсэн. Энэ бүх төсөл хөтөлбөр аймаг, сум, дүүрэг, Монгол Улсын иргэн бүрт үр өгөөжөө өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашид, урт хугацаандаа эдийн засагт үр өгөөжөө өгнө… Ардын намынхан Гудамж төслийн төсөвт өртөг гурав дахин нэмэгдсэн гэж ярьдаг. Мэдээж Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл бүгд цэвэр байна гэж байхгүй. Үүн дотор асуудал байвал хуулийн байгууллага шалгах байх. Гэтэл өнөөдөр МАН-ын гишүүдийн компанийн авсан зээлд их хэмжээний эрсдлийн сан байгуулсан. Хөгжлийн банкны асуудлыг сөхөх тусам МАН-ын “зэс нь цухуйна” хэмээн ярьсан байна.

Тэгвэл МАН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцсний дараа Д.Хаянхярваа гишүүн  “Хөгжлийн банкны асуудлаар одоо эзэн биегүй ярихгүй. Гол баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргаж авсан. Гол анхаарал татаж буй мэдээллүүдийг олон нийтэд дэлгэнэ. Үүнд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон 3.3 их наяд буюу нийт Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 54 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг ямар гэрээ хэлэлцээрээр захиран зарцуулсан гэдгийг баримтын хамт олон түмэнд хүргэх юм. Хоёрдугаарт, зээлийг аль нэг нам, эвсэл авсан гэж салгахгүй. Үнэхээр Хөгжлийн банкнаас хуулийн дагуу зээл аваад төсөл хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжиж байгаа төслүүд байвал мөн л олон нийтэд ил тод болгоно. Учир нь, АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ зурагтаар 580 сая ам.долларын евро бондыг бүгдийг нь сонгуулийн үеийн амлалт 1.5 сая төгрөг, 21 мянган төгрөгөд зарцуулаад дууссан гэж удаа дараа мэдэгдэл хийж байна. Энэ талаар бид маш тодорхой баримттай хэлсээр байгаа. Хөгжлийн банкинд босгосон 580 сая ам.доллараас тухайн үед эрх барьж байсан Засгийн газар буюу МАН-аас нэг цент ч зарцуулалгүйгээр дараагийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Хамгийн эхний гүйлгээгээ наймдугаар сарын 27-нд хийж эхэлсэн гэдэг баримт нь байна. Тэгэхээр ийм барин тавин ард түмнийг хуурдаг, улстөрждөг, бие биенээ хардсан, гүжирдсэн энэ байдлыг зогсоох цаг нь болсон” хэмээсэн хэлээд байгаа.

Тэгэхээр Б.Пүрэвдорж гишүүний хэлсэнчлэн зээл олгох гэрээн дээр гарын үсэг зураад явж байсан гэх Д.Хаянхярваа гишүүн Хөгжлийн банкны хуудууг уудлаж ярьж байгаа харагдаад буй. Чухам харин түүний гарын үсэг зурсан баримтууд байвал Б.Пүрэвдорж гишүүн гаргаад ирэх хэрэгтэй биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ЗОЧИН (January 11, 2017 10:12:38 am )

    Мань Хаянхярваа чинь Хонгорыг хордсоныг хүлээлгүй байсаар байгаад сайн гүргэр эр байна гэж аймгийнх нь нөхөд УИХ өөд чулуудчихсан нөхөр.Хөгжлийн банктай ямар нэгэн сэжмээр холбоотой тул улс төржүүлж тэрэнд энэнд буруу чихэхдээ биш цааш залруулах ажил хийх ухааны юм яриад цоролзоод байсан юмаа.Тийм байх.

  • Anonymous (January 11, 2017 3:13:04 pm )

    пүрэвдорж гэж хэн бэ гэдгийг Батзандан тодорхой хэлээд өгсөн ш дэ. шал худлаа шалчигнасан гар

  • Танаг (January 11, 2017 8:06:06 pm )

    Элбэгдоржийн хүн гэгдэх Мунагдорж ИХШХЕГ-ын дарга байхдаа авилга авсан хүн өөрийн ажилтан Нямаа гэх эмэгтэйг өдөр шөнөгүй бавж байдаг мунаг гар албан байгууллагатаа байнга согтуу байдаг тэнэг гар

  • төрөө цэвэрлэе (January 12, 2017 8:11:40 am )

    АН, МАН ын гайгаар эх орон минь өрөнд баригдаж ард түмэн ядууралд орлоо. Луйварчдад бариулсан энэ хоёр нам төр барьж байхад улс минь өөдлөхгүй. Хуулийн байгууллагуудыг намын дарга томилдог учраас АН,МАН ын луйварчидтай тэмцэх боломж алга


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com