Jan 10, 2017 15 comments

Ц.Нямдорж:Битгий мохоорой, хуульд, төрд, түмэнд үнэнч байгаарай

нийтлэсэн Admin

9bcc13a9601577a8d188fae14e41738eАвлигатай тэмцэх газрын 10 жилийн ойд зориулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.

-Намайг 1994 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байхад гаднаас ирсэн хүмүүс “Та нар авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болооч” гэж санал хэлж байсан. Энэ үе миний Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг санаачилсан үетэй таарсан юм.

Тухайн үед “За даа, яадаг бол” гэж бодоод ажиглаад явсан. Төр, мөнгө хоёр хоорондоо холилдох, эрх мэдэлтнүүд дураараа дургих гаарч байлаа. Цагдаа, тагнуул гэх мөрддөг газрууд нь Засгийн газрын томилгоотой. Ийм үед Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага байх шаардлага улам бүр тодорхой болж байсан.

Мөнгөний эрх мэдэл зузаараад ирэхээр 2003-2004 онд шиг санаж байна, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Э.Бат-Үүл, С.Оюун нар Авлигын эсрэг хуулийн төслийг судалж, бичсэн. Тэр үед би 2005 онд УИХ-ын даргаар сонгогдсон. Тэгээд бие даасан байгууллага байгуулж цаашаа явахгүй бол дан ганц Засгийн газрын хүчээр явахгүй юм байна гээд 2007 онд хуулийг баталж байсан. Миний гарын үсэг байдаг нь ийм учиртай.

Энэ байгууллага 10 жилийн хугацаанд ажиллах гэж оролдсон. Одоогийн дарга Х.Энхжаргал чинь Б.Дангаасүрэн, Ч.Сангарагчаа, Н.Ганболд нарын дараа томилогдож байгаа Авлигатай тэмцэх газрын дөрөв дэх дарга. 10 жилд дөрвөн даргын нүүр үзээд өнөөдрийг хүрч байна.

Үнэнийг хэлэхэд, анх байгуулагдаад янз бүр болоод байхаар нь, “хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу” гэж бодох үе надад гардаг л байсан. Сүүлийн үед эрх мэдэл, мөнгөний төлөө улайрсан сүлжээ дийлдэхээ байх тал руугаа явж байна. Одоо бол би Авлигатай тэмцэх газрыг байгуулсан нь зөв болжээ гэсэн хатуу бодолтой болчихоод байгаа юм.

Авлигатай тэмцэх газар цаашдаа их зөв ажиллаж, ард түмний хуулиар хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллаж чадах юм бол байх л ёстой газар. Хэрвээ итгэл даахгүй бол хэцүүднэ шүү. Ний нуугүй ярихад, Үндсэн хуульд бичсэнээр гэмт хэрэгтэй тэмцэх эрх Засгийн газарт байдаг юм шүү дээ.

Энэ байгууллагыг Үндсэн хуулийн бус байгууллага гэдэг шүүмжлэл бий. Татан буулгах, мөрдөх эрхийг нь хурааж авах гэх мэт улс төрийн явуулгууд 2012 оноос хойшхи дөрвөн жилд гарсан шүү. Харьяаллын арван хэргийнх нь заримыг цагдаад өгье, зөвхөн соён гэгээрүүлэх газар болгоё гэсэн хуулийн төсөл ч орж ирж байсан. Тэр үед би улаан цээжээрээ хамгаалж байсан хүмүүсийн нэг. Төр, эрх мэдэл хоорондоо холилдсон нөхцөл байдал цаашид амьдрах нь ойлгомжтой болж байгаа учраас энэ байгууллагыг бэхжүүлэх нь чухал.

Яг шулуухан хэлэхэд Авлигатай тэмцэх газар улс төрийн улайрсан тэмцэлд ил далдуур хутгалдан орох явдал гарч л байсан. Би өөрсдийнх нь улаан нүүрэн дээр “Та нар улс төрийн тэмцэл явагдаж байхад хэвлэлийн хурал хийж байдаг ямар учиртай юм. Хол байгаач, наанаасаа” гэж хэлж л байсан.

Хүн бүр илэрхий мэдээд байгаа авлигын хэргийн хажуугаар нүдээ аниад өнгөрч байгаа асуудал өнөөдөр ч хүртэл гарч л байна. Одоо энэ Эрдэнэтийн асуудал гээд бид шуугиж байна. Яалт ч үгүй Авлигатай тэмцэх газрын шалгах ёстой хэрэг. Анир чимээгүй ингээд суугаад байх юм бол “Авлигатай тэмцэх газар хэрэггүй юм байна” гэдэг үнэлгээг олон нийтээс авна.

Хуульд захирагдаж, төрийн нэрийн өмнөөс үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадах юм бол Авлигатай тэмцэх газар энэ төрд хэрэгтэй газар. Энийгээ чадахгүй бол нөгөө тал руугаа явна шүү дээ. Ийм зүйлийг одоо Авлигатай тэмцэх газарт ажиллаж байгаа бүх хүмүүст 10 жилийн ой нь болох гэж байгаа учраас хэлмээр байх юм.

Тун амаргүй, маш хэцүү ажил гэдгийг ойлгож байна. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, сүлжээтэй болсон хүмүүстэй хуулийн хэлээр тэмцэнэ гэдэг бол тэнд ажиллаж байгаа хүмүүсээс ер бусын эр зориг, зүрх сэтгэл шаардсан ажил. Заримдаа эд нарыг хараад байхаар үнэндээ цөхөрчихөөд байгаа байхгүй юу. Тал талаасаа дайруулаад, давшуулаад, доромжлуулаад л.

Хууль номынхоо дагуу ажилласных нь төлөө зүрхийг нь үхүүлэх гэж энэ улстөрчид Авлигатай тэмцэх газартай үзээд байгаа юм. Ийм үед би Авлигатай тэмцэх газрыг хуучны адил хамгаалах л болно. Энэ байгууллагад төрийн итгэл, түмний итгэл, хуулийн итгэлийг дааж амьдрах шаардлага гарна даа. Битгий мохоорой, хуульд үнэнч байгаарай, төрд үнэнч байгаарай, түмэнд үнэнч байгаарай гэж баярын мөчид нь захих гэж байгаа юм. Тэгэх юм бол ажил нь явна.

Монголын төр хулгайч нарын өмнө сөхрөх ёсгүй. Чухам энэ л үүргээ гүйцэтгэж чадах юм бол Авлигатай тэмцэх газар гурван сая хүнийхээ санаа сэтгэлийг амраахад их хэрэг болох байгууллага. Монголчууд олон юм хүсдэггүй. Зүгээр л жаахан шударга байгаач гэдгийг хүсч байна. Шударга биш байвал шалгаад өгөөч гэдэг санаа бодлыг тээж явдаг юм. Тэрнээс хоногийн хоолоо төрөөс гуйдаг монгол хүн байдаггүй. Үүнийг Авлигатай тэмцэх газар, түүний албан хаагчид байнга бодож явах ёстой юм даа.

Эх сурвалж:iaac.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (January 10, 2017 5:17:04 pm )

    1 sariin 9 nd awilagtai temsteh gazariin 3 tom darga nar ni deereesshalgalt ireh gej bna geed bembegneed zogsoj baisan tegej bga ulsuud ted nariigaa shalgaj chadhuu

  • зочин (January 10, 2017 6:51:08 pm )

    чи тийм л их шударга юм бол миний хүү эрдэнэтийн гок д ямар ч шахаа хийж байгаагүй гээд хэлээ хамартаа хүргэчих чаддаггүй л дөрвөд байхгүй юу

    • Anonymous (January 10, 2017 10:01:28 pm )

      Nymaa darga aihtar uls turch hun shuu. Jinhene bayd er munduu. Oiraduud urgelj mongoliinhoo tuluu ywj baisaniig medruuleh heregtei

  • Ээдээ (January 10, 2017 9:50:44 pm )

    Энэ дөрвөд худлаа эх орон ч царайлах хэрэггүй. Ердийн нэг луйварчин бол мэнгэт нямдорж шүү дээ.

  • zochin (January 10, 2017 11:14:20 pm )

    zov uym yarihlaar,jujiglelee geh uym,haa gazar iimerhuu uymnuud gai bolj yavdag,mal bol alaad idchih uymsan

  • Mongol (January 10, 2017 11:42:20 pm )

    Жинхэнэ шударга улс төрч шүү Танд амжилт хүсье Ерөнхийлөгч болоорой

  • Монголыг дампууралч муу заят голог (January 10, 2017 11:59:15 pm )

    Энэ муу дорвод авилаг авсан огсон 2 ыг хоеуланг нь шийтгэх хэрэгтэй гэж зутгэсээр байгаад ийм хогийн юм болгсон новш уул нь их аятайхан нь хууль оруулж ирсэн энэ мук худалч эх оронч дур эсгсэн муу адгийн шуналтай шаар авилаг огсон гэж гутгэх болно гэж хуцсаар бгаад авсан огсон хоерын амыг барьж авсан юм огсон хун хэргээ хулээсэн ч ялтай учир хэн ч сайн дураарааэргээ хулээхгуй тэр чигтээ дуугуй ба

  • Zochin (January 11, 2017 1:16:05 am )

    S.Oyun l uuniig chin ehluuleh gej olon jil zutgej bsan sanahdana Hunii ehluulseniig uuruu hiisen bolgood l Erdenetiim tuluu bish uuriin shahaanii tuluu yriad bgaag ard tumen medej bgaa shuu dee

  • irgen (January 11, 2017 5:49:54 am )

    ATG yneheer shudarga, zorigtoi ajillah estoi, toroos yamar neg etgeed daramt uzyylj huuli zorchij baival shuud ilchilj bai ard tymend !!!!! tegsen zagt toriin luivarchid yaj ch chadahgui luivar, bulhai, avilgiin daramt , alban tushaaliin gemt hereg ustah bolno….Mongol uls hogjihod saad bolood baigaa gol asuudal shyydee.

  • irgen (January 11, 2017 7:58:33 am )

    Nyamdorj guai henees ch aihgui uneniig helj chaddag shildeg shudarga jinkhene ard tumnee gesen chin setgeltei hun.Iim humuus 76 d hovor yuym daa.

  • цочин (January 11, 2017 2:01:50 pm )

    Нямдорж хэжээч шудрга хүн биш ханлаж яваад ханаа Энхбяриигаа ялаа 7 сарын 1ны хэргииг шүүсэн тиим шудрга юмуу чойрт нэг сайхан залууг хужаа нар машинаар дайрч алхад Няамдорж сад байлаа дараана тэр хужааг яал өгсөн юмуу үгүй юмуу бүү мэд нутагруун явуулса одоо 4настай хүүг алсан хужааг нутаг бучаана танар харжил байгаарай монголд их элэгүй хүн шүү

    • irgen (January 11, 2017 3:06:38 pm )

      чиний комментод нэг ч зөв бичсэн үг алга чааваасдаа тэгээд бас хүн шүүмжлэнэ эхлээд өөрийгөө жаахан боловсруулдаа

  • Иргэн (January 11, 2017 4:55:14 pm )

    Өөр шиг чинь хүн МАН-д олон байхгүй юм даа, олон л баймаар байна, амжилт

  • Gombo (January 12, 2017 10:01:38 am )

    Naymka eronhiilogch bolood tsaaziin yliig sergeeh heregteidee

  • Зочин (January 12, 2017 11:00:38 pm )

    Энэ Нямдорж Их хурлын индэр ийг гэрийнхээ тагтыг шиг болгож тухтай зүйлээ дур хүрсэн үедээ ашиглах болжээ.Хэний ч зөвшөөрөлгүй хэлэлцэх асуудалд огт хамаагүй зүйл олон нийтийн телевиз ашиглан орилж байх юм.Үүнд хазаар зуулгаа хүн байна уу.Ерөнхийлөгч алдаатай зүй ярьсан бол зохих байгууллага шийдэхээс бус хэн нэгэн хонзогногчид хашигчаад шийдэх үү.Та жаахан даруулгатай байгаарай.АН ын үед банкны ерөнхийлөгчийг Золжаргалаа чи 8 хувийн зээл гэж балай юм гаргаж ирээд гэж орилж байсан.Гэтэл ард иргэдийн амин зүйл байсан.Энэ нөхөр нэг л өдөр Элбэгдоржоо чи ардчилал гэж байлаа юм авч ирээд гээд сууж байж мэдэх архаг тагнуулч коммунист даа.


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com