Jan 10, 2017 7 comments

“Монголын мал хортой ургамал идээд дасчихсан” гэв үү?

нийтлэсэн Admin

a2e3c744314579748bcf19f188151eb8Мал хортой ургамал идэхээрээ үхдэг. Юун дасах билээ. Хаврын сүүл сард Шиншээний шар цэцэг гэдэг хортой цэцэг гарахад түүнийг идсэн мал гулбийж зогсож байгаад удалгүй үхнэ. Өөр ч хортой ургамал бий . Гэхдээ миний мэдэх манай тал хээрийн бэлчээрт буй 800 гаруй төрөл зүйлийн ургамалд хортой нь 8 л болов уу даа. Тэр бүгдийг идээд дасчихсан юм бол, бид үеийн үедээ хортой ургамал иддэг малын хортой мах идсэн юм бол ингэхэд өнөө Монгол байх байсан болов уу? Эсвэл бас мал шигээ хоронд дасацгаачихсан юм болов уу? Монголиад өвчний шинж үүнтэй холбоотой гэж хэлэх вий дээ… арай л…!!

– Харин ч монгол малын мах бусад бордооны малынхтай харьцуулахад эрүүл, органик. Бид одоо дорнодын талын хаяа болох Сүхбаатарын хонь голдуу идэж байна. Дорнодын тал тэр аяараа радиацтай юм бол яагаад Дорнодынхны эрүүл мэнд бусадтай адил байгаа юм бол? Эрүүл мэндийн салбарынхны судалгаагаар Дорнодынхон тун асуудалтай, тэндээс хүн ард дайжиж нүүсэн байдалтай баймаар… ?

– Ямар ургамлыг хортой гэж үзэж байна вэ? Барууны стандартаар хортой гэж буй их олон юм чухам үнэндээ эм болж байдаг. Хонины сүүл байна. Идэж болохгүй, бөөн хлостирин, бөөн хор гэдэг. Тийм бол хонины сүүл хөхөж өссөн бид мэт нь хор хөхөж өссөн байх уу. Харин ч хонины сүүл олон өвчний дархлаа суулгадаг, олон чухал амин дэм, шим тэжээлтэй. Юун хор..Харин ч баруунд өргөн хэрэглэдэг олон зүйл хортой болохыг ойрд нөхдүүд өөрсдөө мэдээд хэл ам хийгээд, гарц хайгаад байгаа биш үү?

Бэлчээрийн олон ургамлын нэг нь нөгөөгөө нөхдөг, мөн нөгөөгийнхөө үйлчлэлийг дарж, эсвэл хүчжүүлж байдаг нийлмэл үйлчилгээний талаар яагаад таг өнгөрөв?

– Гаднын мал манай бэлчээрийн ургамал идээд шууд хорддог гэвүү? Үүн шиг худал юм хаана байна. Тэр идэж буй өвс ногоондоо биш манай мал шиг бэлчээрлэн амьдрах чадваргүйд, хатуу ширүүн уур амьсгалд асуудал нь бий. Манайхан Европ бүү хэл зарим нь канад, австралиас хүртэл хурдан морь, мах, сүүний үхэр авчирч байгаа. Мэдээж тэд тэжээлийн, аккурумын амьтад тул барагтай бол задгай бэлчээрт гаргах нь ховор. Хаа нэгтээ гаргаж бэлчээдэг. Тэгвэл гаргаж бэлчээсэн болгон үхдэг хэрэг үү? Олон арван жилийн өмнө нутгаасаа гараад, европын орчин, өвс ургамал, цаг агаарт хэдэн үеэрээ дасаж, хэдэн үе солигдсон тахь монголд ирээд задгай бэлчээрт харин ч тун дажгүй бэлчинэ. Алтайд Тахийн талд, Төв аймагт Хустайн нуруунд.

Баабар ах энэ мэт зүйлээ их итгэл үнэмшилтэй бичих тул залуус их үнэмших. Ингэхэд мань хүн энэ мэт худлыг мэдэхгүй бичиж буй бол одоо яая гэхэв, эрх чөлөө нь тэр хойно. Харин үнэхээр мэдэж, зориудаар бичиж буй бол асуудал тэр мөн шүү. Үүнийг л чухам тархи угаалт, гэхдээ их холуур тойруулж буй ухалт гэх байх даа.

Монгол үндэстэн оршин тогтнож буйн шалтгаан нь бэлчээрийн МАА. Бэлчээрийн МАА-г устгах нь Монгол үндэстний язгуурыг үгүй болгож буй хэрэг. Гэхдээ үүнийг хадгалж авч үлдэх тухай яриа ямагт “Дундад зууны хоцрогдол” гэдэг ангилалд орж, ад үзэгдэж байдаг. Санаатай болон санамсаргүйгээр. Гэтэл чухам хоцрогдол нь ойрын ирээдүйд фермерийн МАА болох тухай түрүүчээсээ яриад эхлэв. Бэлчээрийн МАА-гаа боловсронгуй болгох тухай яриа байхаас биш устгах тухай яриа байж хэрхэвч таарахгүй. Энэ зурвас бичлэгээс тийм л юм ханхалж байна.

Б.Наминчимэд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (January 10, 2017 4:59:53 pm )

    Баабар бол хутган үймүүлэгч шүү дээ Монголчуудыг хооронд нь хагаралдуулаад сууж байдаг этгээд дээ

  • Anonymous (January 10, 2017 5:10:38 pm )

    фермерийн МАА биш бол гадныхан манай махыг авахгүй байгаа биздээ. Ийм их махыг гадаадад л гаргахаас өөр арга байгаа юмуу. Дотоодод шингэх үү

  • irgen hun (January 10, 2017 6:24:29 pm )

    Baabar chinjene don kihot shig soliotoi bhgui yu

  • Irgen (January 10, 2017 7:07:17 pm )

    Baabar guain ulaan fen yavlaa. Suuliin uyed arai l bishee, uurtuu het bardaa yu, esvel zahialgaar naiz naraa umuurun bichih bolo yu? Yutai ch neeh unelen oishooj unshihaa bolisoon, bidniig dandaa l yum olj unshij medeh chadvargui malnuud gej bodsoor uu? Gadniin saituudaars Fermeriin aj ahuin hor holbogdol, tuunees tatgalzah talaar medeelluud garsan baisan shuu, olj unshaarai. Bi link ee avahaa martaj. Yer ni Gadniih gej hul aldalgui, uuriinh gej ad uzelgui ali sainiig ni avch, uuriin bolgood yavah heregtei horvoo shuu!!!

  • zochin (January 10, 2017 9:40:49 pm )

    BAABAR SURTALCHILGAANDAA SAINSHDEE.OLON.OLON UURHAIG GADNII OMNOOS MONGOLCHUUDAD SURTALCHILJ BARZAISAN. HUDLAA GEVEL OCHIRBAT BAABAR HOERIIN NUURIIG N HARAARAI. ODOO HARIN MAL SUREGEE SURTALCHLUULVAL. NUUR N YAH BOL. TOLIIJ ONGO OROHIIN BOLOV UU…..?

  • Монголыг дампууралч муу заят голог (January 11, 2017 12:24:02 am )

    Баабар лалар бол их мэдэгч гун гунзгий мэдлэг байхгуй уншаад зовхон онгон хэсэгт анхаарлаа хандуулдаг ухмэр блээ

  • Zochin (January 11, 2017 8:19:53 am )

    Ene baabar gegch soliot odoo bur galzuu uvchtei bolson bdaa eshul ene hun yJ mongolchuudiig havralduulah ve gej utrgelj horon muu yum boddog uchir iim metiin yum zohiodog bailguidee ene novshiin horon muu sanaag ni tuuntei tuhain usd shadarlaj baisan nuhud ni hYasan tul bodit aidlaar uls oron ard tumend hortoi zuil hiiij chadahgui bolson bolhoor ene met hachin bi hdeg bolson ba


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com