Jan 10, 2017 Leave a comment

Приус машины бүлэг хулгайчдыг илрүүлжээ

нийтлэсэн Admin
76927d9bbcecaedc4c0657fd888f339b_1200Приус машины эд ангийг хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас приус маркын автомашины зай хураагуур хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион явуулжээ.
Тус ажлын дүнд зохион байгуулалттайгаар хулгайн хэрэг үйлддэг С, Э, Т, Б, Б, Т нарыг илрүүлэн шалгахад нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээс 21 удаагийн үйлдлээр приус маркын автомашины иж бүрэн зай, их гэрэл зэргийг хулгайлан, зарж борлуулсныг тогтоогоод байгаа аж.
Уг этгээдүүд нь захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч хэлбэрээр гэмт хэргийг бүлэг, зохион байгуулалттайгаар үйлддэг, тодорхой хэсэг нь приус автомашины засварын газар ажилладаг байсныг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.
Тиймээс машины хулгайчдаас өмч хөрөнгөө хамгаалан харуул хамгаалалттай газар машинаа байрлуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулахыг санууллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com