Jan 10, 2017 37 comments

Ийм том луйврыг гардсан Н.Мөнхбат нарыг зүгээр өнгөрөөвөл, Монгол Улсад хууль хэрэггүй!

нийтлэсэн Admin
 1480345611583c480b121ef1

Эдийн засагч Д.Жаргалсайхан гуай Хөгжлийн банкийг улстөрчдийн касс гэж тунчиг зөв нэрлэсэн байсан. Үнэхээр л эрх баригчид тус банкаар зоргоороо наадсан нь баримтуудаар баталгаажсаар байна. Хууль эрхзүйн зөрчлийн хүрээнд 1.3 их наяд төгрөг зарцуулсныг шалгалтаар тогтоосон нь ил болоод байгаа билээ. Тэгэхээр илэрсэн зөрчил бүхэнтэй холбогдох учиртай экс удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой юм. Хэрэв тэгэхгүй бол Монгол Улсад хууль шүүхийн байгууллага гэж байхын хэрэг байна уу?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа Н.Мөнхбатыг хуулийн хариуцлага хүлээгээд байх хэрэг үйлдээгүй ухааны юм өмгөөлөгч нь ярьсан байсан.  Өмгөөлөгч Г.Батбаяр  “Хөгжлийн банк өөрөө төрийн өмчит байгууллага. Тэгсэн хирнээ миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 265-р зүйл “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэснээр давхар зүйлчлэн шалгаж байгаа. Мөнхбат нь Төрийн Албаны Тухай Хуулийн 5.1.4 дэх хэсэгт заагдсан төрийн албан хаагч тул энэ зүйл ангийн субъект биш гэх мэтчилэн олон зүйл дээр хууль зөрчигдсөн байх тул гэм буруугүй болох нь удахгүй тогтоогдож, хэд хоногоос суллагдах байх. Эрүүгийн Хуулийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтын хүрээнд “..субъект нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй..” гэж үзэн үүсгэсэн хоёр зүйл анги хэрэгсэхгүй болох нь цаг хугацааны л асуудал юм. Тэгээд ч энэхүү шалгаад байгаа зээлийн гэрээний дуусах хугацаа болоогүй, үүргийн гүйцэтгэл хангагдаад  явж байгаа, нэг ч төгрөгний алдагдалгүй, зээлдэгч этгээд хохирогчоор гомдол гаргаагүй байгаа зэрэг нөхцөл тогтоогдож байх тул Хөгжлийн банкийг тойрсон маргаан удахгүй дуусаж, эргэлзээтэй, ойлгомжгүй байдал арилна. Одоогоор энэнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Н.Мөнхбатын өмгөөлөгчийн яриад байгаагаар бол үйлчлүүлэгч нь огт буруугүй юм байх. Н.Мөнхбатыг Япон улсын хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений “Самурай” бонд гаргахдаа хөрөнгө оруулалт буюу зуучлалын үйл ажиллагааны чиглэлээр Япон улсын “Мизухо”, “Мицүбиши”, “Сумитомо” банкуудтай харилцан ажиллахаар хэлэлцээр хийж байсныг цуцалж, “Дайва Секюритиз”, “Номура Секюритиз” банкуудаар зуучлалын үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.Японы олон улсын хамтын ажиллагааны банк /ЯОУХАБ/-нд баталгааны шимтгэлд 5.7 тэрбум иен сутгуулан 24.25 тэрбум иенийг 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны Монгол дахь 3330536 тоот иенийн харилцах дансаар Япон улсын Мизухо банкнаас хүлээн авч, Хөгжлийн банкинд 5.7 тэрбум иений буюу онц их хэмжээний хохирол учруулсан. Худалдаа хөгжлийн банкинд хугацаатай хадгалуулсан Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан байхад буцаан татаагүй. Мөн өдөр Хаан банканд хугацаатай хадгалуулсан 10.420 тэрбум төгрөгийн хугацаа дуусаагүй байхад буцаан татах зэрэг удаа дараагийн үйлдлээр Хөгжлийн банкны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж, тус банкны хөрөнгийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл гарах болсон.

Гэтэл  Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын мэдээллүүд ил болох тусам  Н.Мөнхбатыг гүйцэтгэх удирдлагын хувиар шалгах үндэслэлүүд болохоор олон баримтууд  нэмэгдэж байгаа юм.  Тэгэхээр тэдгээр баримтыг хуулийнхан иш үндэс болгох уу гэдэг асуудал энд гарч ирж байна.

Түүнчлэн шалгалтаар илэрсэн зөрчлийн тухай мэдээллүүдээс сануулан хүргэхэд:

 Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан буюу төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.

Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.

Эрдэнэс Тавантолгой ХК-д хуульд заасан шаардлагыг зөрчиж нийт 3 удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон.

Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.

Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардлад 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.

“Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.

Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.

Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан.

Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй гэхчлэн олон асуудал байгаа юм.

Уншигч дараах зурган мэдээллээс Хөгжлийн банкны хуудуутай үйл ажиллагааны талаар мөн харах болно.

 

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

37 Comments

  • Anonymous (January 10, 2017 12:51:07 pm )

    umguulugch bol avilgiin zuuch mun,tegeed ch Batbayar gej Mongol ulsad bainga hor hunuul hiij yavaa avilgach

  • оюунгэрэл (January 10, 2017 12:55:20 pm )

    батүүл бас нэмэгдэх ёстой

  • ЗОЧИН (January 10, 2017 1:36:20 pm )

    Энэ нөхрөөс өөр хүн энэ банкийг удирдсан бол бас л яг адил шалгагдаад сууж байх байсан даа. Мөнгө зээлсэн газар нь эзэнгүй, хөрөнгөгүй, хариуцах эзэнгүй юм уу? Тэгвэл мэдээж хариуцлага ярьж таарна. Ер нь банк зээлээр амьсгалдаг. Зээлсэн мөнгөн дээрээ хүү нэмээд ахиад зээлдүүлдэг байх. Онцлог нь зээлдэгчээ олох……
    Зээл аваад баталгаа гаргасан, барьцаа нь хангалттай бол асуудал юу байнаа.
    БАНКНЫ ЗАХИРАЛ, ЯЛАНГУЯА ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ ХҮСЭХ АЖИЛ БИШ. ХЭЗЭЭ Ч САЙН НЭР ДАГАДАГГҮЙ, ХЭЦҮҮ АЛБА ЮМ ДАА.

  • Мандах (January 10, 2017 1:44:24 pm )

    энэ их мөнгөны ихэнх хувь нь хэд нугалж хийсэн тендер замын ажилууд бүгдийг нь сайн шалгах хэрэгтэй тэр бөө зайран гэсэн согтуу Батбаяр бас их будилуулсан даа

  • Anonymous (January 10, 2017 2:14:41 pm )

    манай улсад төсөв нь тэрбумгүй тендэр байхаа больжээ энэ завхрал барилгын үнийг ч хөөсрүүлдэг байх

  • болдбаатар (January 10, 2017 2:35:14 pm )

    олон хавар нэгэндээ гэдэг дээ Фортуна гэж нөхөр монгол төрд ажиллахдаа ганц ч зөв зүйл сэдээгүй юм. нэг шалгах болсон 40000 орон сууц гэж анх барилгын сайд болсон яг тэр үед нь 1мкв орон сууцны үнэ 260-300 мянган төгрөг байсан маш богино хугацаанд буюу сайд байх хугацаанд нь сая гарсан юм. Дараа нь алтны онцгой татвар гээд юу болголоо гурав дахь нь их өрийн бондуудыг хэн олж ирсэн санаачилсан мөн л нөгөө Фортуна толгойдоо бодохоос өмнө яриад байсан юм юу гэдэг билээ урт хэл хүзүү орооно мөн урт хормой хөл орооно гэдэг дээ Урт хормой нь яагаав нөгөө 3.5 саяын гоё дээлтэй хүүхэн

  • G (January 10, 2017 2:43:23 pm )

    MAL UNDESTEN MAH AH-G YAJ CH CHADAHGUIE!!! HASHISAN HONI SHIG L MAILSAAR L DUUSNA!!!!

  • zochin (January 10, 2017 2:44:32 pm )

    EDGEER HUMUUSIIG SAIN SHALGAAD BURUUTAI BOL ZUGEER L SHOROND SUULGAAD IDEJ UUJ NUUJ HAASAN HORONGIIG NI ILRUULEED ULSAD ORLOGO BOLGO NAADUUL CHIN MONGOLDOO BITGII HEL DELHIID HORONGOTOI BOLSON LUIVARCHID SHUU

  • бат (January 10, 2017 2:48:20 pm )

    МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд худал ПИ-АР хийж байгаа нь энэ бөгөөд тэр сонгуулийн дараа энэ хэрэг чимээгүй болно Учир нь энэ гэмт хэрэг мөн байсан бол МАН аль хэдийн эздийг нь цагдаа шүүхэд өгөх байсан юм

    • Зочин (January 10, 2017 7:38:50 pm )

      АН-хан ард түмнийг өрөнд хийгээд өөрсдөө Хөгжлийн банкийг мөнгөний касс болгон ашигласан луйвар, дээрэм шүүд ээ

  • зочин (January 10, 2017 2:55:14 pm )

    ЛУЙВАРЫН Засаг Төр

  • иргэн (January 10, 2017 3:11:03 pm )

    Хөгжлийн банкинд ямар хараат бус аудитын компаниуд аудит хийж ирсэн вэ Тэднийг олон нийтэд зарлаж, хариуцлага тооцох хэрэгтэй

  • Anonymous (January 10, 2017 3:39:55 pm )

    ХЭН ХЭН ЗЭЭЛ АВСАН ХУУЛЫН ДАГУУ АВСАН УУ ХЭРХЭН ЗАРЦУУЛСАН ГЭСЭН ЮМ ЗААВАЛГАРНА ТҮҮНИЙГ ШАЛГАЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ

  • Demjij baina (January 10, 2017 3:42:01 pm )

    he he he . Arai ch dee. Odoo yanaa .

  • pkxny (January 10, 2017 3:42:20 pm )

    гарамгайбаатар билүү нэг шорон царайтай нөхөр одоо эртхэн очоод эдлэх юмнаасаа ганц хоногийг ч болов хороосон нь дээрдээ фортуна бол олон жил суунадаа

    • ha ha (January 11, 2017 2:32:53 am )

      mungutei hyn shorond ordog gej haana henees duulavaa chi

  • зочин bna (January 10, 2017 3:55:18 pm )

    Иш чааваас энэ Мөнхбат энэтэр бол дээрээс ирсэн тушаалыг л үг дуугүй биелүүлэгч ,дараа ньшоронд явуулах урдчилсан төлөвлөгөө бүхий амиа золиослогч шүү дээ,цаана нь Алтанхуяг, Батбаяр Женк0 нар дураараа дургиж байсныг замчид андахгүй дээ.

  • irgen (January 10, 2017 5:03:57 pm )

    Tur munguu luivarchidaas avch ur zeelee tul

  • би (January 10, 2017 5:24:03 pm )

    МӨНХБАТ БОЛ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ. АРД НЬ ГОЛ ЛУЙВАРЧИН АЛТАНХУЯГ, ФОРТУНА ГЭГЧ АДГИЙН АДГИЙН ЛУЙВАРЧИН, ӨГӨР СААРАЛ ТОЛГОЙТ НАРЫН ХУЛГАЙЧ НАР БИЙ

  • Anonymous (January 10, 2017 6:00:45 pm )

    Ene hulgaichid zugeer ungurnu gej buu gorid bid zaaval yallana unen yalna

  • baaskabaaska (January 10, 2017 6:25:13 pm )

    ter neg urt ustei chini hen bilee.garamgailuiuvarchin biluu.ter nuhuriig mash sain shalgah heregtei shuuternees mash ih yum garna shuu

  • zochin9 (January 10, 2017 6:41:52 pm )

    ene ardchilaliinhan ajil hiih nereer ugsen zohion baiguulalttai ulsiin mongiig hubaaj absan wun tor ergen toloh naaduulaa zohion baiguulalttai hamtran ugsen hohirooson uchir gedgeer ni hariutslaga toots ulsiin mongiig zaabal ab ogj chadahgui bol ylaa abaad yb omchiraaj ab uls hohiroh esgui ard tumen harj bna

  • батаа (January 10, 2017 7:28:10 pm )

    үнэн шударгаар шалгаад буруутан тогтоогдвол шоронд зохих ялыг эдлүүлэх нь зөв шүү дээ?

  • Тааяа (January 10, 2017 7:56:44 pm )

    Хөгжлийн банкнаас олон тэрбумийн хулгай луйвар хийсэн 4сайд АН-ын дарга болно шинэчлэлд илт дургүй гишүүдээ харахаас дургүй хүрдэг алуурчин, зальт, дарамтлагч, тэмбүүчингийн найз хүүхэнд нугасгүй Гантөмөр нар аймагт ирээд явлаа

  • Зочин (January 10, 2017 8:29:24 pm )

    Хогжлийн банкнаас зээл авсан засгийн газар их хурлын гишуудийнхээ нэрийг гаргаач тухайлвал номтойбаяр гарамжав авгай оюунхорол гарамгайбаатар алтанхуяг энхболд м гэх мэтээр нэрсийг нь жагсааж гаргаач оорсдоо идчихаад худлаа монхбат уруу чихээд байх юм оороор хэлбэл зоригийн хэрэгийг ялалсантай яг адилхан байна.

  • Zochin (January 10, 2017 8:30:19 pm )

    Hariutslaga tootsoochee!

  • зочин (January 10, 2017 10:45:13 pm )

    энэ Монхбатад ямар буруу байх вэ дээ цаад хогшин бурхинуудыг нь л хорих хэрэгтэй ш дээ

  • зочин (January 11, 2017 12:04:59 am )

    Юм хийсэн бүтээсэн бүгдийгээ улс төрийн болхи суртал нэвтрүүлгэнд үнэмшээд хардаж гүтгээд байвал боловсролтой чадалтай бүхнийгээ хилс хэргээр шоронд хийж байсан 30-40 онуудын үйл явдал л давтагдана шүү дээ,Нэг хэсэг нөхдийг дэмжихийн тулд нөгөө хэсгийг нь ингэж зохион бичлэг хийж харлуулж яах нь вэ? Нэг нь зээл хүсээ л биз.Нөгөө нь журмынх нь дагуу олгоо л биз,Хүн бүрийн санаанд таарсан ямар нэгэн ажил үйл, эсвэл бараа материалын үнэ,төсөв гэж байдаггүй.Байх ч нөхцөлгүй юм билээ.Хүн бүрийг,юм бүрийг дандаа хараар будаж байдаг хар санаандаа бага ч гэсэн гэгээ оуулцгаая л даа.АРДЫН НАМЫНХАН бол буруу байсан ч зөв АРДЧИЛСАН НАМЫНХАН бол зөв ч байсан буруу гэх маягаар сурталчлаж гэнэн хүмүүсийн толгойг Э эргүүлж яах юм бэ Ардын намаас нэг хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг дэвшүүлнэ л биз.”Ардын нам” минь гэж наминчлагчид:Бие,сэтгэл, хэл, үйлсээ ариулсгаасай. Хар санаа,хардлага,гүтгэлэг танайхны сэтгэлийн тайлал юм уу даа.

    • ИРГЭН (January 11, 2017 8:00:37 am )

      АРДААР ОВОГЛОСОН МАН НАМЫНХАН ГАРЧ ИРСЭНЭЭСЭЭ ХОЙШ АН-ЫН ХИЙСЭН САЙН БҮХНИЙ НЬ ДАРЖ ХАРЛУУЛЖ СААР БҮХНИЙ НЬ ТОМРУУЛЖ АРД ТҮМНЭЭР ҮЗЭН ЯДУУЛАХ АРГА ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ЮМ ШИГ АЖЛАА ХИЙЖ ЭХЭЛСЭН Ч ЭХ ОРНОО ХЯТАДЫН ӨЛМИЙД СӨГДҮҮЛЖ ӨГСНИЙГ ЧИНЬ АРД ТҮМЭН ТҮҮН ДОТОР МАН-ЫГ ДЭМЖИГЧИД ХҮРТЭЛ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА.МОЛОМ ОО ЧИ ҮХВЭЛ ТААРНА ГЭДЭГ ШИГ МАН-ЫНХААН МӨНХОРГИЛ ОО ЧИ ҮХВЭЛ ЯАСАН ЮМ БЭ?ЭХ ОРНООСОО УРВАЖ ШИВШИГ БОЛЖ БАЙХААР ҮХСЭН НЬ ДЭЭР БАЙСАН ЮМ ДАА.МУУ АМЬД ЯВАХААР САЙН ҮХСЭН НЬ ДЭЭР ДЭЭ.ЭХ ОРОНЧ ӨВӨГ ДЭЭДСИЙН МИНЬ ЦУСААРАА ХАМГААЛЖ ХИР БУРТАГ СУУЛГААГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭНЭ МАН-ЫНХАН ГИШГИЛЖ ХАЯЛАА ДАА.ОДОО ЯАНА ДАА.ХОЙЧ ИРЭЭДҮЙ МААНЬ БҮРХЭГ БАЙНА ДАА.

  • irgen (January 11, 2017 5:52:29 am )

    Mongoliin toriin luivarchidiig hezee ustgah ve ?????????

  • ИРГЭН (January 11, 2017 7:47:35 am )

    ИӨНГӨ АЛДСАН ГЭЭД ИХ ЗӨРЧИДЭЖ УУСАН ХАРИУЦЛАГАГҮЙГЭЭС ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АЛДСАН ХҮМҮҮСИЙГ ӨМГӨӨЛӨХ ЯМАРЧ ШААРДЛАГАГҮЙ НЬ МЭДЭЭЖ.ХАРИН АЛЬ НАМЫН ХЭН ГЭДЭГ ХҮНИЙ ЗЭЭЛ ЯМАР ЯНЗТАЙ ЯВЖ БАЙГААГ АРД ТҮМЭН МЭДЭХ ЭРХТЭЙ ШҮҮ.ТӨРИЙН НУУЦ ГЭДЭГ ХАЛХАВЧИНД ОРУУЛЧИХАЛГҮЙ ИЛ ГАРГААРАЙ.

  • pp (January 11, 2017 8:55:48 am )

    цааз байх хэрэгтэйн бишүү мөнхбатыг цаазалбал таарнаа

  • Зочин (January 11, 2017 9:03:39 am )

    Энэ их луйврын цаана байсан Шинэбаатар яагаад одоо Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн дэд захирал хийгээд байгаа юм бэ.

  • зочин (January 11, 2017 9:23:45 am )

    Фортуна Батбаяр өчигдөр телевизын ярилцлагад оролцож байнлээ энэ хүн байнгын согтуу юм уу эсвэл ямар нэг сэтгэцийн өвчин байнаа ямар ч б/н өөрийгөө зөвтгөсөн,сонгуульд ялагдсан нь ард түмний буруу ойлголт байгаад бид ялж чадаагүй дараагийн сонгуульд бид ялна гээд өвчин нь хөдлөсөн шинжтэй байнлээ Хөгжлийн банкыг маш сайн удирдсан,гар хөл Шинэбаатар нь мөн шилдэг нь бн гэнэ шүү яаж нүдэн дээр улс орон нь доройтоод байхад, ард түмэн өлөн зэлэн зээлээс зээлийн хооронд байгаа нь өөрийнх нь зөв гэнэ шүү энэ хүнд хариуцлага тооцох б/лага алга уу

  • Зочин (January 11, 2017 9:47:33 am )

    Шоронд байх ёстой фортун Батбаяр гэгч ТВ-ээр ард түмнийг басамжлан доромжлоод явж байх юм. Бараг л хуулийнханд өгдөг юмыг нь өгчихсөн та нар яаж ч чадахгүй гэсэн байдалтай байлаа. Энэ луйварчдаар хулгай мөнгийг нь заавал төлүүл гол нь энэ шүү чадахгүй бол ард түмэн босно шүү. Ард түмэн бид луйварчдын өрийг төлөх ямар гэм хийсэн юм бэ??????????????????????????????????????????

  • 2016 (January 11, 2017 2:11:11 pm )

    эдний хөрөнгийг хураа. ан-ы нэртэй угшилтай болгоныг монголын төр рүү бүү ойртуул. 26 жил төрийг самарлаа.

  • том (January 11, 2017 7:49:14 pm )

    татан буулгаад бугдийг нь шалгаж херенгийг нь хураах


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com