Jan 6, 2017 Leave a comment

Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

нийтлэсэн Admin

7h187sp5mdmtg1i9pk4l40lm8sЧөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 7-8-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Тэмцээний эхний өдөр буюу маргааш эрэгтэйчүүүдийн -57, -65, -74, -97 кг, эмэгтэйчүүдийн -48, -55, -60,  -69 кг-ын жингийн барилдаан болох юм.

Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүүдийн 61, 74, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан тус тус болж, аваргуудаа тодруулна.

Тэмцээнд олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг оролцох юм. Мөн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д зодоглоно. Энэ удаагийн УАШТ-ийг Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг, ОУХМ Ж.Чулуунбат нар өнжихөөр болжээ. Мөн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдаж байгаа тул УАШТ-д зодоглохгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com