Jan 5, 2017 2 comments

Ж.Мөнхбат: Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой

нийтлэсэн Admin

1483587624586dc028b7ec0Аймаг,  нийслэлийн  ИТХ-ын дарга , Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох , харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцахаар семинарыг зохион байгуулж байна.

Семинарыг  нээж  Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэлэв.

Тэрээр Засгийн газар бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх анхны жил эхэлж байна. Аймаг, нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Засгийн газрын бүтцийн бүх гишүүд, ажилтан албан хаагчид батлагдсан төсөвтөө багтаан үр дүнтэй ажлуудыг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхээс гадна, тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн байдлыг халахын төлөө үлгэр жишээ ажиллах ёстой гэлээ.

Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

65-аас дээш настай ахмад настанууддаа “Насны хишиг” тэтгэмж олгох, их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл олгох зэрэг хөтөлбөрүүдийг оны эхнээс хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвөө батлуулан шинэ оныхоо ажилд ороод байна. Эдгээр ажлын үр дүнд  бидний үйл ажиллагааны чиглэл, хийх ажлын төлөвлөгөө улам тодорхой болж байна. Мөн салбарын сайд бүртэй гэрээ байгуулж байгаа явдал нь хариуцлагын зарчмыг Засгийн газар улам чангатгаж, сахилга батаа сайжруулахын төлөө хийж байгаа алхам юм.

Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байна. Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Төсвийн сахилга бат шат шатандаа алдагдсанаас эдийн засгийн хямрал, санхүүгийн зуд нүүрлэсэн. Үүнийг цэгцэлнэ. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд ярилцана гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулах юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Дорж (January 05, 2017 3:29:14 pm )

    Монгол улсад энэ олон аймаг,сум,баг,Иргэдийн хурал гэж засаг дарга томилохоос оор ажилгуй хэдэн нохдууд гээд хэмнэж болох маш их орон тоо байгааг одоо цэгцлэх хэрэгтэй.Одоо унаа тэрэг,утсан харилцаа,цахим сулжээ гээд хаанаас ч юуг ч хийж болж байгаа,улс орны эдийн засаг хунд байгаа уед хоосон ярих биш,бодит хэмнэлт хэрэгтэй байна.Гурван хун нэг ажлыг амжуулдаг нь-улсын байгууллагынх,Харин нэг хун гурван хуний ажлыг амжуулж байгаа нь-хувийн хэвшлийнх шуу дээ Монхбат даргаа !

  • дэндэв (January 06, 2017 10:44:19 am )

    үнэхээр тийм шүү тэр жижиг багуудад багийн хурлын даргаар яадаг байна аа засаг даргын орлогч гэж сул цалинтай хүн байна мөн сумын статаус гэж л байга бол сумдын албан газрын дарга нар ,тамгын газрын ажилчдыг сумынх нь засаг даргатай гэрээ хийлгэх хэрэгтэй аймаг ява гэрээ хийдэг аймаг явж дүгнүүлдэг аймаг явж шинэ жил хийдэг олон дахин ач холбогдолгүй йамаг хот явдагийг болиулах хэрэгтэй энэ нь эдийн засгтай шууд холбоотой энийг уншиж дээрээсээ дунд , доод шатанд арга хэмжээ авах хэрэгтэй.


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com