Jan 4, 2017 13 comments

Монголчууд ОХУ-д өөрсдийн “лобби бүлэг” байгуулах бололцоо байна уу?

нийтлэсэн Admin

oros_151541-Хэлсэн амандаа байх, том гүрэн жижиг сажиг юмыг тоодоггүй ч гэсэн юу ч мартдаггүй, төрийн бодлого нь залгамж чанартай байдаг гэдгийг сануулан хэлжээ-

Өнгөрсөн сарын 14-16-ны хооронд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлал хийхдээ тус улсын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Хурлын дарга В.И. Матвиенко нартай хийсэн уулзалтын талаар Оросын хэвлэлүүд шуугиж байна. Тухайлбал, Парламентская газета сонинд мэдээлснээр ОХУ-ын Төрийн Думын дарга ноён Володин “ОХУ, Монгол Улс хоорондын эдийн засгийн харилцаа нь улстөрийн харилцаанаас хоцорч байна” хэмээжээ. Тэгвэл энэхүү уулзалтуудаар ямар асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. Айлчлал хүссэн үр дүндээ хүрч чадсан уу. Тус улсын нөлөө бүхий эрхмүүд манай хүмүүсийг ямархуу байдлаар угтаж ямар яриа хөөрөө өрнүүлсэн талаар хүн бүхэн сонирхох нь дамжиггүй. Тэгвэл энэхүү айлчлал төдийлөн үр дүнд хүрч чадаагүй талаар Оросын хэвлэлүүд ийн мэдээлжээ.
Уг нь Далай ламын айлчлалаас болж урд хөрштэй үүссэн хүндрэлүүдийг давах том боломж гэж харж байсан ч оросын тал нэлээд хүйтэн хүлээн авч “хэлсэн амандаа” байх, том гүрэн жижиг сажиг юмыг тоодоггүй ч гэсэн юу ч мартдаггүй, төрийн бодлого нь залгамж чанартай байдаг гэдгийг сануулан хэлжээ.Түүнчлэн тус айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Д.Медведев нартай уулзах байсан ч уулзалт нь цуцлагдсан нь “дипломат хэл”-ээр өгсөн хамгийн том мессеж юм. Ямартай ч УИХ-ын дарга М.Энхболдтой Төрийн Думын дарга В.Володин нь уулзах үеэрээ “Москва, Улаанбаатарын хооронд янз бүрийн түвшинд байнгын яриа хэлэлцээр явагдаж байдаг, мөн парламент хоорондын харилцаа холбоо хөгжиж байна. Тэгэх тусмаа долдугаар Төрийн Думд Орос, Монголын парламентын гишүүдийн найрамдлын бүлгэм ажиллаж байгаа, түүнийг “Шударга Орос орон” намын дарга Сергей Миронов үргэлжлүүлэн толгойлж байгаа” гэж онцлон тэмдэглэснийг Парламентская газета сонин мэдээлжээ.
Мөн Холбооны Хурлын дарга В.И. Матвиенко нь М.Энхболдод “Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой. Тэр тусмаа танай нам Засгийн эрх барьж байгаа үед энэ байдлыг засаж залруулан, уламжлалт нөхөрсөг, сайн хөршийн харилцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой гэж би бодож байна. Та бол Улаанбаатар хотын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эрх барьж буй намын дарга, асар их туршлагатай хүн. Би сайн нөхрийн хувьд Танд найдаж байна” хэмээн шулуухан хэлсэн талаар бас л дээрх сонин онцолсон нь олон хүний анхаарлыг татжээ.
Яг үнэндээ ах дүүсийн найрсаг харилцаатай явж ирсэн манай хоёр улсын харилцаа нэг өдөр ийм байдалд ороогүй. Тухайлбал, манай Засгийн газрын хүсэлтээр байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангиудыг хөөж гаргасанаас энэ түүх эхэлсэн. Түүнээс хойш орос ах нарын уурыг хүргэх олон ч зүйл хийсэн гэдгийг бид бүхэн мэднэ. Хамгийн ойрын жишээ гэхэд л сүүлийн найман жилд зөвхөн төмөр замын салбарт л гэхэд маш олон тохиролцоо хийж түүнээсээ ухарч ирсэн билээ. ОХУ төмөр замын хөрөнгө оруулалт хийнэ, хариуд нь Таван толгойн орд газрыг хамтран ашиглах санамж хүртэл тухайн үейин Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд зурж байсан. “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн охин компани болсон “Дэд бүтцийн хөгжил” гэдэг Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжид Таван толгой-Сайншандын чиглэлийн төмөр зам барих зөвшөөрөл олгож, дараа нь түүнийгээ цуцалж байсан түүхтэй. Ямарваа нэгэн улсад гадаад харилцаа өрнүүлж байгаа улсын төрийн түвшинд өөрсдийн “лобби групп” гэдэг зүйл байгуулж, түүнийгээ тэтгэж, тэр бүлгэмээрээ дамжуулж ашигтай шийдвэрүүдийг гаргуулдаг олон улсын практик байдаг. Хамгийн сонгодог жишээ бол АНУ-ын конгресс, сенатад байгаа Израиль улсыг дэмждэг нөлөө бүхий бүлгэм. Лалын шашинтай тэр олон улсуудын эсэргүүцлийг үл тоож, зөвхөн Израилийг дэмжсэн шийдвэрүүдийг АНУ гаргаж ирсэн. Олон жил Израиль улс цэргийн хамтын ажиллагааны хүрээнд жилдээ дөрвөн тэрбум ам. долларын зэвсэг авдаг байсан гэдэг юм билээ.
Тэгвэл өнөөдөр бид өөрийн гадаадтай харилцах харилцаагаа цэгцлэх, гадаад бодлогын залгамж чанарыг бий болгохоос гадна ОХУ-д өөрсдийн “лобби бүлэг” байгуулах бололцоо байна уу. Тэгвэл манай нөлөө бүхий улстөрчид Монголтой амьдралынхаа тодорхой хугацааг холбож ирсэн ОХУ-ын улстөрийн оргилд байгаа цорын ганц хүнийг С.М.Мироновыг гэж нэрлэдэг юм билээ. Тэрбээр 2001 онд В.Путины санаачилгаар Холбооны Хурлын даргаар сонгогдож бүтэн 10 жил Оросын парламентийн дээд танхимын даргаар ажиллаж байсан бөгөөд өнөөдөр ОХУ-ын гурав дахь улстөрийн хүчин болох “Шударга Орос орон” намын даргын албыг хашиж байгаа нөлөө бүхий улстөрч юм. С.М. Мироновыг өндөр алба хашиж байх үед манай улс ЗХУ-тай холбоотой их өрийн асуудлыг шийдвэрлэсэн гэдэг. Мөн тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгогдох хугацааг 4-6 жил болгох саналыг боловсруулж, шийдвэрлүүлсэн хүн нь С.Миронов гэдгийг Оросын хэвлэлүүд мэдээлж байсныг хүн бүхэн санах байх.
Тухайлбал, Википеди сайтад гарсан мэдээллээс үзвэл С. М.Миронов нь 1980 онд геофизикч мэргэжилтэй болсон бөгөөд 1981-1986 онуудад ураны хайгуулын чиглэлээр Монголд ажиллаж байсан бөгөөд 1986 оноос 1991 он хүртэл ЗХУ-ын Геологийн яамны томилолтоор Улаанбаатар хотод байнгын ажиллаж байсан мэдээллийг олж болно. Энэ хүний ухамсартай амьдралын 10 гаруй жил нь манай улстай холбоотой байсан бөгөөд үнэхээр биднийг сайн, муу талаас нь мэдэх хүн. Ингэж бичиж байгаагийн учир нь гэвэл Төрийн думын дарга В.Володин М.Энхболдтой уулзах үеэрээ С.М.Мироновын нэрийг дурдсан нь санамсаргүй асуудал биш бололтой гэж харагдаж буй юм. Угтаа бол манай улсын төлөө зүтгэж чадах нөлөө бүхий улстөрч нь яах аргагүй С.М.Мироновыг гэж В.Володин хэлсэн хэрэг.
Мөн Монгол Улсын төлөө зүтгэх өөр нэг хүн бол яах аргагүй Кирсан Илюмжинов юм. Монгол цустай, манайхны хэлдгээр бол яах ч аргагүй бидний “мах, цусны тасархай” энэ хүнийг мөн адил ОХУ-ын улстөрийн элитийн тоонд оруулж болно. Илюмжинов нь 1993 оноос 2005 он хүртэл Бүгд Найрамдах Халимаг улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд 1995 оноос өнөөг хүртэл нэр хүндтэй Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.

barimt_114120

oros_14441515441

Өнөөгийн нөхцөлд Монголыг мэдэх, амьдралаа Монголтой холбосон, Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүсээ нэгтгэн хоёр улсын харилцааг сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит шаардлага тулгараад байна. Харин тэднийг Монголчууд дундаас хэн хамгийн сайн мэддэг, ойр дотно явдаг вэ гэдэг асуулт төр засгийн түвшинд бий болчихлоо. Эцэст нь хэлэхэд Монголчуудын хэлсэн амнаасаа буцдаг, улс төрийн тогтворгүй байдлаас болж ах дүү, анд найз, стратегийн түнш гэж бодож байсан улс орнууд биднээс нүүр буруулан зугтаж эхлэх вий дээ гэсэн айдас нөмөрч буйг хэлэх хэрэгтэй байх.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (January 04, 2017 12:15:20 pm )

    Бид ОХУ-тай лобби бүлгээс гадна олон салбарт итгэлцэл олох, манайхыг лоббидох бололцоотой болгох гарцууд бол олон байна. Ингэхийн тулд тэнд бэлтгэгдсэн хүмүүсийг цонх болгож ашиглах нь чухал байгаа юм. Тэр цонхыг л ашиглах хэрэгтэй.Хятад, вьетнам, солонгосууд тэгээд нөгөө 15 чинь олон сувгаар ороод юмаа шийдээд хамтраад бүр тогтвортой болчлоо. Бид өөрсдөө тэнд итгэл бий болгохгүй л бол Оросууд бидний талаар урд талаас асуух нь ойлгомжтой шүү дээ.

  • хро (January 04, 2017 12:25:06 pm )

    одоо л ашиглахгүй бол оройтлоо доо

  • Anonymous (January 04, 2017 2:07:47 pm )

    бид америк европ руу ч ойртож чадсангүй тэдэнтэй ойртсон нь оюу толгой, одоо хоёр хөршдөө тал алдаж байх шиг байна энэ нэг юм хэлэх гээд байх шиг байна даа /иргэд бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр авч байгаа мэдээлэлдээ үндэслэж байна. түүнээс биш бидэнд төрийн мэдээлэл гэж байхаа болисон шүү дээ/

  • монгол (January 04, 2017 2:11:53 pm )

    Орос цэргүүд орос хятадын хэлэлцээрээр гарсан байхаа . Оросод монголыг сурталчлах сурталчилгаа дутагдаад бна. You tube Google дээр монголын кино дуу Монголын түүхийн талаар орос орчуулгатай тавимаар бна. Монголын тухай бичлэг бичвэр дээр казак түрэг гаралтангуудын монголыг үгүйсгэх доромжлох доромжлолоор дүүрэн байх юм.

  • Anonymous (January 04, 2017 4:01:22 pm )

    Эрдэнэтийн 49 хувийг дэлхийн агуу их гүрнүүдийн нэг Орос орны төр эзэмших эсхүл эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон, авилгал, хээл хахуульд бүрэн идэгдсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Монгол улсын 27 настай бацаан эзэмших хоёр нь харьцуулахын аргагүй ялгаатай ноцтой асуудал юм.

    • зочин (January 04, 2017 4:30:52 pm )

      yag zuv hellee

  • Anonymous (January 04, 2017 4:01:46 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (January 04, 2017 4:02:09 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Anonymous (January 04, 2017 4:04:55 pm )

    Монгол орон Орос ах нарыг дагаад 70-хан жилд суга цэцэглэн хөгжив. Харин Америк, Англи, Японыг дагаад 26 жилд эдийн засаг, ёс суртахуун, тусгаар тогтнолын хувьд бүрэн дампуурав.

  • Салбар (January 04, 2017 5:09:51 pm )

    Урд талаас Хойд тал маань манай асуудаг болох нь муу даа. Оросод суралцагсад санаачлагыг бас засгийг авъя. Сонгогчид нэг саналаас илуугуй шуу дээ

  • uyach, shinjeech (January 04, 2017 6:28:41 pm )

    umxii xujaad xamag yumaa ugch baisanaas orosuud ni naidbartai. xujaanuud exendee undur uneer abch baigaad neg l udur xoninii nexiig 200 tugrugiin xanshtai bolgoson shig unagaana, ted bol umxii xyataduudiin arga

  • зочин цочин (January 05, 2017 12:48:48 pm )

    Орсууд бидэнд хань болох энэ арай дээр байхаа 70 жил найз байхдаа бидныг өөриин эзэмшил болгвол болохол байсан 70 жил хужаатай найз байсан бол бид дуусан одоо энэ зэрэгтэй яваж байгаа минь орсын хүч алдаа байсан байхаа гэхдээ энэ зэрэгтэй үлдсэн аз юм

  • ард (January 05, 2017 2:30:31 pm )

    ….Хоёр их эрхэсийн
    Хооронд хавчуулж төрсөн
    Утсан голтой бид нар
    Улайсанхан тарчилнам гэж нэгэн их найхагч тэртээ тавин жилийн өмнө хэлсэн байдаг


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com