Jan 3, 2017 4 comments

МУСТА Л.Банзрагчийн ”Жаргалтай жилийн аялгуу”-д саатаарай

нийтлэсэн Admin
15822739_1228968147170535_3149211961980028924_n_500x500

Цаг үе бүхэнд түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж, нэг ёсондоо хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч, дуучид гэж байдаг. Алтан үеийн нийтийн дууны ноён оргилыг нэрлэвэл алдарт П.Адарсүрэн, Д.Түмэндэмбэрэл, Д.Банзрагч гээд л цааш хөвөрнө. Дуулсан дуу болгон нь одоогийнхоор бол хит болж, байгууллагынхаа аялан тоглолтын төлөвлөгөөт орлогыг ганцаараа шахуу хэдэн хувь давуулан биелүүлж байсан гээд тэдний тухай домог мэт яриа хуучраагүй байна. Өнөө цагт тийм дуучдын залгамж халаа болсон сайхан дуучид бас байна аа. Лодойн Банзрагч гэж шавилхан биетэй ч тал шиг авьяастай, уужим сэтгэлтэй, ухаалаг нэгэн уран бүтээлч өнөө цагийн нийтийн дуучдыг өнгөлж явна. Уламжлалгүй ирээдүй гэж байдаггүй гэх мэргэн үг бий. Тэр тусмаа МУГЖ Д.Банзрагч агсаны дуунуудыг сэтгэл сэргэж, нүдэнд дүрслэгдтэл дуулснаар ард түмнийхээ сэтгэлийн үүдийг хүчтэй тогшин орж ирсэн дуучин бол яах аргагүй Лодойн Банзрагч юм.
МУСТА дуучин Лодойн Банзрагч 2017 оны салхийг хагалж “Жаргалтай жилийн аялгуу” уран бүтээлийн бие даасан тоглолтоо 01 сарын 11-нд Монгол бөхийн өргөөнөө тоглох гэж байна.   Түүнийг УВС ХҮНС ХК-ийн хамт олон дэмжин хамтран ажиллаж байгаа билээ. Тэд өнгөрсөн хугацаанд утааны эсрэг сайн үйлсийн аян өрнүүлж агаарын бохирдол ихтэй СХД-ийн 117 цэцэрлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв зэрэг газар хүүхдүүдийн нэг өдрийн хэрэгцээт амин дэм болох Увсын чацарганы брэнд шүүсийг түгээсэн байна.
Бидний ирээдүй хойч үе эрүүл саруул байвал гэр бүл, улс орны хамгийн эрхэм жаргал тэр байх биз ээ. Ирж байгаа 2017 ондоо хүн бүр, айл өрх бүр, улс орон даяараа эрүүл жаргалтай, элбэг хангалуун байж эрхэлсэн ажил болгондоо амжилт гаргасан, эх орноо хямралаас гаргаж хөгжлийн замдаа нэг алхам урагшилсан сайхан жил байх болтугай гэж хүсч байна. Тийм ч учраас өөрийн тоглолтоо “Жаргалтай жилийн аялгуу” хэмээн нэрлэсэн юм  хэмээн Л.Банзрагч өгүүллээ.
Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж өнөө цагийн нийтийн дуучдыг өнгөлж яваа МУСТА дуучин Лодойн Банзрагчын “Жаргалтай жилийн аялгуу” тоглолтонд амжилт хүсье. Тоглолт 2017 оны 01 сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд болох тул дуунд дуртай Монгол түмнээ зорин ирж, таалан сонсоно гэдэгт итгэнэм.
2_700_500x500

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 03, 2017 6:36:06 pm )

    Таалагддаггүй тайзан дээр согтуу гарна. Мундаг сайн дуучин биш. Увсын болдбаатар яасан гэж гавьяат авдаг бнаа. Увсаас жавхлан дэлгэрмаа 2 л дажгүй бусад нь нэг их сайн дуулдгүй ш дээ. Эдний оронд жинхэнэ хоолойтой дуучид Т, О нтр бндаа

  • Anonymous (January 03, 2017 6:37:19 pm )

    Энэ дангаараа тоглолт хийж чадахуу 5 дуу дуулаад хоолой нь цуцдаг гэхийн билээ, панаграм тавих биз

    • Anonymous (January 03, 2017 8:08:50 pm )

      гоё хэллээ гомо банзрагчийг кк

  • болд (January 03, 2017 7:58:43 pm )

    МУСТА гэж бичих нь буруу. СТА бол яамны шагнал шүүдээ. МУГЖ-тэй барьцаад байдаг юм уу хаашааа юм. МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан гэдэггүй биз дээ.


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com