Jan 2, 2017 34 comments

Ерөнхийлөгч Та, Тавантолгойн талаар дуугарах уу?

нийтлэсэн Admin

eldegee

Ямар ч байсан Тавантолгой дээр  Шинхуа, Энержи ресурс, Сумитомо хамтран эрх мэдлээ хэрэгжүүлж таарах байх. Өмнөх хийгээд өнөөгийн засгийн үеийн эрх баригчдад эднээс өөр сонголт үнэндээ алга байна. Хувь хэмжээ болоод мөнгөний асуудал харин ихээхэн анхаарал татаж байгаа асуудал гэдгийг хэлэх хэрэгтэй. Ер нь бол улстөр бизнесийн бүлэглэлүүд цаагуураа бол тохироогоо зугуухан хийж байдаг нь нууц биш болсон зүйл л дээ. Тавантолгой дээр гол анхаарал татдаг төмөр замын асуудлыг гэхэд л улстөрчид нэг л мэдсэн шийдчихсэн байсан шүү дээ.  “Шинхуа” болоод дотоодын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран нарийн цариг бүхий төмөр зам барих “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Тэрхүү төмөр замын уртын хэмжээ нь 18 км буюу богино ч гэлээ, жилдээ 27 сая орчим тонн нүүрсийг өмнөд хөрш рүү тээвэрлэх хүчин чадалтай байна гэсэн. Тэр нь манай улсын нүүрсний жилийн экспортыг дангаараа шийдчих хүчин чадалтай зам босохоор л харагдаж байв. Тиймээс ч нарийн цариг дагасан шүүмж дахиад идэвхжиж байсан юм. Юу гэхээр, нэг л газар зөвшөөрөл өгөөд нарийн царигтай зам бариад эхэлчих юм бол ар араасаа олон нарийн төмөр зам Монголд маш богино хугацаанд ороод ирнэ. Үүнийг стратеги төлөвлөгөөтэйгөө уялдуулах бараг боломжгүй болно. Хятадын нарийн төмөр замыг оруулаад ирвэл монголын баялгийг хятадууд ёстой л нэг угжих шиг болно. Юуны өмнө олон мянган хятад наймаачид орж гарна, байнга оршин сууна гэсэн үг. Төмөр зам, тэр тусмаа нарийн царигтай бол Монголын баялгийн урсан гарах хэмжээ, далайц хэд дахин нэмэгдэх болно. Товчхоноор монголчуудын өөрсдийн гараар байгаль, эдийн засаг, түүх соёлын дурсгалыг нь сүйтгэх болно гэх байр сууриуд байсан.

За харин энэ мэт мэдээллийн араас   Ерөнхийлөгч албан ёсны байр сууриа илэрхийлж дуугарсан. Тэрбээр “…Төмөр замын хувьд Монгол Улс өөрийн гэсэн бодлого, эрх ашигтай гэдгийг та мэдэж байгаа.Тавантолгойгоос урагшаа барих төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, өртөөнүүдэд ажиллах инженер ажилчид гээд бүгд Монголынх байна. Ачааг хилээр гаргасны дараа хөрш орны зүтгүүр хүлээн аваад цааш явна. Ачааг хилийн наана асгаад дахин ачина гэж байхгүй. Цагаанхад гэдэг газар нүүрс асгаж, ачиж байгаа шиг гамшиг болгохгүй. Нэвтрүүлэг хийж юм уу тусдаа ярихгүй л байгаа болохоос энэ бол манай бодлого, эрх ашиг шүү дээ. Энэ асуудлыг бид хөрштэйгөө ярилцаж байгаа. Харин энэ асуудлыг “хэрүүлийн алим” болгож, ажлаа унагаамааргүй байна. Хөрш орнуудад нүүрс мэтийн ачааг тухайн орны царигаар гаргах нь зөв гэж үзэж байгаа. ОХУ руу өргөн царигаар, урд хөрш рүү өөрийх нь царигаар, дугуй солих шаардлагагүй яваг. Ачсан нүүрсийг нь асгаж, дахин тээвэрлэхгүй яваг. Баттулга гишүүн өөрөө сайн мэдэж байгаа. Төмөр замын бодлогын талаар маргалдаад байх хэрэггүй, бидний хэдийнэ шийдсэн асуудал шүү дээ. “Шинээр байгуулах төмөр зам нь одоогийн төмөр замтай шууд холбогдох буюу огтлолцох тохиолдолд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” гээд тогтсон. Одоогийн энэ Алтанбулагаас Замын Үүд рүү чиглэсэн төмөр замтай огтлолцохоор бол энэ өргөн царигаар байна шүү гэсэн юм.

Тэгэхээр Ерөнхийлөгч Тавантолгойн асуудал дээр ийн дуугарч байв. Тэгвэл оны өмнө АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар хатуухан үгс хэлсэн. Түүний мэдэгдлийн араас Ерөнхийлөгч дуугарах уу гэдэг асуудал анхаарал татаад ирж байна.

АН-ын дарга З.Энхболд  хэлэхдээ  “Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Гэтэл сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал Тавантолгойг хуучин явж байсан хамгийн муу хувилбараар явуулахаар Засгийн газар шийдээд МАН-ын бүлэг дээрээс буцаагдсан байна.  Одоогийн УИХ-ын гишүүдийн 50-иас илүү шинэ гишүүд байгаа. Хуучин гишүүн Л.Болорчулуун, Ж.Энхбаяр хоёрын хэвлэлд өгсөн ярилцлагыг харсан. Тэд бол миний одоогийн ярих гэж байгаа бүх бичиг баримтыг мэдэж байгаа. 2015 гаргасан Таван толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай байсан. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргасан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүнийг 2015 оны долоодугаар сарын 3-наас эхэлж УИХ-ын гишүүдэд тараасан.  Яагаад М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын гэрээ УИХ-ын босгыг даваагүй учир нь энэ дүгнэлтэд бий. Гэтэл одоо энэ гэрээнээс ч муу хувилбартай гэрээг хийх гэж байна.

 Таван толгой төслийн 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь. Таван толгойн ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. Харин хөрөнгө оруулалт шаардлагатай нь төмөр зам юм.  Хэрэгтэй газраа хөрөнгө оруулалтыг авдаг. Түүнээс миний хөрөнгийг аваад яаж олборлолт хийж, ямар үнээр зарахаа өөрөө мэд гэдэгтэй утга нэг Ч.Сайханбилэгийн хийсэн шиг гэрээг дахиж хийж болохгүй гэсэн сургамж үлдээсэн. Одоо дахиж яг ийм гэрээ хийх гээд байгаа учраас би сануулах үүднээс ярьж байна. Ард түмний өмч Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуу гэж байгаа. Хэрэв зарвал би шүүхдэнэ. Хувьцаа эзэмшигч иргэн хүний үүднээс.  Учир нь миний эрх ашиг зөрчигдөх учраас. Шүүх дээр би ялна. Учир нь миний хувьцаа тэнд бий.

MCS сүүлийн хоёр жилийн турш энэ хувьцааг үнэгүй цаас гэдэг суртал ухуулгыг хийсэн. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг нотолсон. 100 жил Монголыг тэжээх баялаг. 4 жилийн дотор Улаанбаатарын утааг Таван толгойн орлогоор шийдэж чадах орлого. Ийм үнэ цэнэтэй байгаа зүйлийг зарж, үрэх гэж байгаа бол ард түмэн биднээс санал аваарай. Учир мэдэх УИХ-ын гишүүд эсэргүүцээд эхэлсэн нь сайн байна” гэлээ.

За мөн “Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна…

Манай нам дотор ард түмний  өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн “МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан  боловч МАН-д  ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж  шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.”  гэсэн юм.

Тэгэхээр АН-ын даргын тухайд ийм байр суурьтай байна. Тэгвэл Тавантолгойн асуудал ил байх ёстой гэдэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч дуугарах уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • aagii (January 02, 2017 11:17:51 am )

    ed nariin ih uriig mongolchuud toloh nee

    • зочин (January 08, 2017 10:15:38 am )

      Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Зочин (January 02, 2017 11:29:59 am )

    Монголчуудын төлөө Элбэгдорж хэзээ ч дуугарч чадахгүй

    • зочин (January 02, 2017 11:55:54 am )

      санал нэг байна хөгшөөн

  • Anonymous (January 02, 2017 12:28:55 pm )

    дуграхгүй эээээээээээ. энэ хүн монголын төрд юу хийвээ. эрдэнэт, эрдэнэ таван толгой гээд томоох баялагуудыг идчихлээ муу хулгай ч. өөрийн оймостой аваачиж шоронд хийвэл таарна.

  • Zocin (January 02, 2017 1:55:14 pm )

    Duu gargahgvi Boroogiin alt, Ouy Tolgoi, Erdenetiig idsen. Odoo Tavan tolgoig Saihanbalag, Erguusaihan 2-iin huvilbaraar bolvol tuunees dorduulsan huvilbaraar MCS,Shinhuad uguh uur ZG-g tulhej baina.

  • зочин (January 02, 2017 4:21:32 pm )

    Энэ 8 жилдЭлбэгдорж ийм юм хийлээ гээд хэлчих юм үнэндээ алгаа,Нөгөө гайхуулаад байсан АСЕМ нь одоо бидэнд ямархан хэрэг болж байнаа, ямарч хэрэг болсонгүй,болохч үгүй бололтой,сагсууран улсын баахан мөнгө үргүй зарах шивдээ.Өнөөдөр монгол улс ерөнхийлөгчтэйч юм шиг,ерөнхийлөгчгүй ч юм шиг,ер нь ийм ерөнхийлөгч үнэндээ хэрэг алгаа.

  • ЗОЧИН (January 02, 2017 5:26:52 pm )

    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ УГ ХҮН НЬ ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ БАГА НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ШОГЛООД ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ИЙМ АЛДАР НЭРТЭЙ БОЛСОН ХҮН БАЙДАГ ГЭНЭ ЛЭЭ

  • Цагаадай (January 02, 2017 6:53:12 pm )

    Энэ Одоо ямар ёс вэ юм л ерөнхийлөнч рүүгээ дайрах юм даа юм мэдэж хийрхээч таван толгойн гэрээ хийгдээгүй тодорхойгүй бна тодорхой бус юмны тухай юу хэлэх ёстой юм бэ Эрднэтийг ямар ч байсан хэдэн монгол залуу Оросуудаас салгаад аваад ирж сайн л бна штээ Ер-ч тэгж л хэлсэн би ч санал нэг бна юу нь буруу бна ойлгохгүй юм

  • Anonymous (January 02, 2017 10:14:52 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Anonymous (January 02, 2017 10:15:16 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (January 02, 2017 10:15:34 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (January 02, 2017 10:16:52 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (January 02, 2017 10:17:39 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн. .

  • Э (January 03, 2017 2:53:52 am )

    НОВШИЙН ДЭЭРЭМЧИН,ШУНАЛАА ЗОГСООХОО МЭДЭХГҮЙ ЭХ ОРОНЫГ ӨВӨГ ЭЦГИЙНХЭЭ ТАЛД ҮНЭГҮЙ ӨГЧ БАЙГАА УРВАГЧ БУШУУН ДАЛД ОРООСОЙ БӨХИЙН ӨРГӨӨНД ДАХИАД СОЛИООРООД ДЭВЭЭД Л ОДОО ТЭГЭЭД БӨХӨӨР ХИЧЭЭЛЭХ БАЙЛГҮЙ ГҮНБАЛАЙТАЙ ЦУГ БӨХИЙН СУРГУУЛЬД ЯВУУЛ ТААРНА

  • Зочин (January 04, 2017 10:10:22 pm )

    Ам хэл нь зүгээр л байдаг байгаа даа. Бүр санаа зовчихлоо. Уг нь ам хуурайгүй л чалчдаг хүн сэн

  • Anonymous (January 05, 2017 10:04:27 am )

    bvlegleldee avch bgaa yum chin yu gj duugrah ve dee

  • зочин (January 06, 2017 12:22:01 pm )

    Энэ новш Монголчуудын төлөө хэзээч дуугарахгүй ээ

  • Зочин (January 06, 2017 8:32:57 pm )

    МОНГОЛ ДЭЛХИЙД БАЯЛАГААРАА АРВАН ТАВД ЖАГСАХ 1,3 ТРИЛЛИОН ДОЛЛАРТОЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ БАЙГАЛИЙН НӨӨЦ БАЯЛАГТАЙ БАЯН УЛС ЮМ. ЭНЭ НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРТ 450 МЯНГАН АМ.ДОЛЛАР БУЮУ ОДООГИЙН ХАНШААР НЭГ ТЭРБУМ НЭГ ЗУУН ХОРИН ТАВАН САЯ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ БАЯЛАГ ОНОГДДОГ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ. ДӨРӨВХӨН ЖИЛИЙН ӨМНӨ ЭДИЙН ЗАСГИЙН ОГЦОМ ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХУНГИЙН ЦУВАА МЭТ ЧУУЛЖ БАЙСАН УЛС МААНЬ ЯАГААД ӨСӨЛТӨӨ БАРЬЖ ЧАДАХГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨДРӨӨС ӨДӨРТ НЭМЭГДЭЖ ЭДИЙН ЗАСГИЙН ТААГҮЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД УЛАМ ДААМЖИРЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРСААР АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 1300 ТӨГРӨГӨӨС 2500 ТӨГРӨГ ХҮРТЛЭЭ ӨССӨӨР БАЙГАА ВЭ? ЭНЭ БҮХНИЙ ЦААНА УЛС ТӨРИЙН БУРУУ БОДЛОГО ХАРАЛГАН ШИЙДВЭРҮҮД НУУГДАЖ БАЙНА. УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГУУР БОЛСОН УУЛ УУРХАЙ БОЛОН ДЭД БҮТЭЦИЙН САЛБАРЫГ УЛСТӨРЖИХГҮЙГЭЭР АЛС ИРЭЭДҮЙГ ХАРСАН ЗӨВ ТОГТВОРТОЙ БОДЛОГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ҮҮНИЙ ХҮРЭЭНД ХАМГИЙН ТҮРҮҮНД ОЮУТОЛГОЙТОЙ ХИЙЖ БУЙ ХЭЛЦЛИЙГ ШИЙДВЭРЛЭЖ ДАЛД УУРХАЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛСНЭЭР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АЖЛЫН БАЙР БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАВАНТОЛГОЙГ ҮР АШИГТАЙ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛАХ МӨН УУЛ УУРХАЙГ ҮР АШИГТАЙ ХӨГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТӨМӨР ЗАМЫН ЗӨВ ДЭД БҮТЭЦИЙГ ТӨРӨӨС БҮХ ТАЛААР ДЭМЖИХ ШААРДЛАГУУДТАЙ НҮҮР ТУЛААД БАЙНА. МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ БОЛЖ ДАНГААРАА ЭКСПОРТЫН 82%-ИЙГ БҮРДҮҮЛЭГЧ ГОЛ САЛБАР ЯАХИЙН АРГАГҮЙ УУЛ УУРХАЙН САЛБАР ЮМ. ҮҮН ДОТРОО УУЛ УУРХАЙН ЭКСПОРТЫН ТАВЬ ОРЧИМ ХУВИЙГ НҮҮРС ЗЭС ХОЁР БҮРДҮҮЛДЭГ. ЖИШЭЭ НЬ МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 22,2 ТЭРБУМ ТОНН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙГИЙН 7,5 ТЭРБУМ ТОННЫГ ТАВАНТОЛГОЙ ЭЗЭЛДЭГ. ТАВАНТОЛГОЙН ДЭЛХИЙД АШИГЛАГДААГҮЙ НҮҮРСНИЙ НӨӨЦӨӨРӨӨ НЭГТ ОРДОГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ. ТЭГВЭЛ ЭНЭ ИХ БАЯЛГИЙГ АГУУЛСАН ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ҮР ӨГӨӨЖТЭЙ АШИГЛАХ ХАМГИЙН ЭХНИЙ ГАРЦ БОЛ ЯАХИЙН АРГАГҮЙ ТӨМӨР ЗАМ. ЯГ ОДООГИЙН БАЙДЛААР ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ ГАШУУНСУХАЙТЫН ХИЛИЙН БООМТ РУУ ЗӨВХӨН АЧААНЫ МАШИНААР ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА. ЭНЭ НЬ ЗАРДЛЫН ХУВЬД ТӨМӨР ЗАМААС ХОЁР ДАХИН ИЛҮҮТЭЙГЭЭР ЗОГСОХГҮЙ БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ХОР ХӨНӨӨЛИЙН ХУВЬД ЯРИХ Ч ЗҮЙЛ БАЙХГҮЙ. ЭНЭ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ УЛСЫН ИХ ХУРЛААС 2010 ОНД ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТАЛЖ БОДЛОГОД ТУСГАГДСАН НЭГ БОЛОН ХОЁРДУГААР ҮЕ ШАТНЫ 1800 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХААР БОЛСОН. ҮҮНД ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТЫН ЧИГЛЭЛИЙН 225 КМ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ. ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН БУЮУ ТАВАНТОЛГОЙГООС САЙНШАНДААР ДАМЖИН ХӨӨТ ХҮРЭХ 918 КМ. ХӨӨТӨӨС ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН 155 КМ БОЛОН ХӨӨТӨӨС БИЧИГТ ХҮРЭХ 200 КМ УРТ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХ АЖИЛ БАГТАЖ БАЙНА. ТАВАНТОЛГОЙН ОРДООС ОЛБОРЛОГЧИД БОЛОХ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БОЛОН ЭНЕРЖИ РЕСУРС НАР НИЙТ ХҮЧИН ЧАДЛААРАА ДООД ТАЛ НЬ ЖИЛИЙН 50 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ БОЛ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ ЖИЛИЙН 30 САЯ ТОНН ЮМ. ТИЙМЭЭС ҮЛДСЭН 20 ОРЧИМ САЯ ТОННЫГ НЬ ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗАЙЛШГҮЙ ТЭЭВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ. ЭХ ОРНЫ МААНЬ ТУСГААР ТОГТНОЛ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЛС ИРЭЭДҮЙГ ХАРСАН ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН 1500 КМ ОРЧИМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬСНААР НЭГ ХУДАЛДАН АВАГЧИЙН МОНОПОЛООС СЭРГИЙЛЖ ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЭН ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦЭХҮЙЦ ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ҮНЭЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙГАА ЮМ. 2013 ОНЫ БАЙДЛААР НИЙТ ЭКСПОРТЫН 82% НЬ ЗӨВХӨН ӨМНӨД ХӨРШ РҮҮ ЧИГЛЭСЭН НЬ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ НЭГ ОРНООС ХАРААТ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА. МӨН ЧАЛКОГИЙН ГЭРЭЭ МОНГОЛД ЮУ АВЧИРСНЫГ БИД БҮГД САЙН МЭДНЭ. ЭНГИЙНЭЭР ЖИШЭЭ АВАХАД ТА ҮХЭРИЙН СҮҮ ЗАРДАГ ЖИРИЙН ИРГЭН БАЙЛАА ГЭЖ БОДЬЁ. СҮҮГЭЭ ЗӨВХӨН НЭГ Л ЗАМААР НЭГ Л ХҮНД ХЯМД ЗАРААД БАЙХ НЬ АШИГТАЙ ЮУ ЭСВЭЛ ХОЁР ГУРАВ ДӨРӨВ ТАВ ДАХЬ ГАРЦУУДЫГ ГАРГАЖ ИЛҮҮ ОЛОН ХҮНД ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР ХУДАЛДААЛАХ НЬ ДЭЭР ҮҮ? ТИЙМЭЭС ХЯТАДААС ГАДНА ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ДАМЖИН БИЧИГТИЙН ХИЛИЙН БООМТ ХҮРЧ УЛМААР НҮҮРСНИЙ ХАМГИЙН ТОМ ХЭРЭГЛЭГЧ МУЖУУД ХЭБЭЙ, ЛЯОНИН МУЖУУД ЦААШЛААД УСАН БООМТУУДААР ДАМЖИН ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУД РУУ ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР НҮҮРСЭЭ ХУДАЛДАХ БОЛОМЖТОЙ. ТАВАНТОЛГОЙН НҮҮРС ЯГ ОДОО НЭГ ТОНН НЬ 60 ХҮРЭХГҮЙ ДОЛЛАРООР УЛСЫН УРД ХИЛ ДЭЭР ЗАРАГДАЖ БАЙГАА БОЛ ТӨМӨР ЗАМААР ХЯМД ТЭЭВЭРЛЭН УЛСЫН ЗҮҮН ХЭСГИЙН ХИЛИЙН БООМТ РУУ ХҮРГЭСНЭЭР НЭГ ТОННЫГ 140 ДОЛЛАРООС 160 ДОЛЛАР ХҮРТЭЛ ҮНЭЭР БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ ТАЛТАЙ. АШИГТ МАЛТМАЛЫН УРСГАЛЫГ ШУУД УЛСААСАА ГАРАХГҮЙГЭЭР ДОТООДДОО БОЛОВСРУУЛАН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХЭД ЭНЭХҮҮ ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. УЛС ОРНОО УРТ ХУГАЦААНД ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТЭЭР БАЙЛГАХ ДАРААХ НЭГ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ БУЮУ ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ ЮМ. НҮҮРС ХҮДЭР ГЭХ МЭТ БАЙГАЛИЙН НӨӨЦӨӨ ДАХИН БОЛОВСРУУЛАН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ ЧАДВАЛ ЁСТОЙ АТГАСАН ШОРОО БҮРИЙГ ЧУЛУУ БОЛГОНО ГЭСЭН ҮГ. ЖИШЭЭ НЬ БИД НООЛУУРАА ТҮҮХИЙГЭЭР НЬ НЭГ КГ-ИЙГ 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УРД ХӨРШДӨӨ ХУДАЛДААЛАХЫН ОРОНД ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БУЮУ ЦАМЦ ПАЛЬТО БОЛГОН НЭГ НЭГ ШИРХЭГИЙГ НЬ 200 МЯНГААС 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ ДӨРВӨӨС ТАВ ДАХИН ӨСГӨН НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭЖ ЧАДАЖ БАЙГАА. ЯГ ҮҮНТЭЙ АДИЛ БИД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ Ч ЭНЭ МЭТ ХУВЬСЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИРЭЭДҮЙН ЭХ ОРНОО КАНАД АВСТРАЛИЙН АДИЛ УУЛ УУРХАЙ ДЭЭРЭЭ АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН УЛС БОЛГОХЫГ ХҮСЧ БАЙНА.

  • НҮҮРС (January 07, 2017 3:01:43 pm )

    МОНГОЛ УЛС ОРОС ХЯТАДЫН ДУНД ОРШДОГ ОРОСУУД МОНГОЛООС ИХ НҮҮРСТЭЙ УЧИР ОРОСООР ДАМЖИЖ МОНГОЛЫН НҮҮРС ӨНӨӨГИЙН ҮНЭЭР ГАДАГШ ХУДАЛДАГДАХ БОЛОМЖГҮЙ ЯМАР САЙНДАА ЯПОНЫ SUMITOMO ГРУПП МОНГОЛООС НҮҮРС АВАХЫН ТУЛД ХЯТАДЫН ШИНХУА ГРУППТЭЙ ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛСАН НЬ ХЯТАДЫН НУТГААР ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭХ АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭЖ БАЙГАА ХЭЛБЭР. МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ГАНЦ ХЭРЭГЛЭГЧ ХЯТАД БАЙСАН БОЛ ХОЕР БОЛЖ ЯПОН НЭМЭГДЭЖ БАЙНА. БОДИТ ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛД MSC ГРУПП МОНГОЛООС ОРОЛЦОЖ БАЙГАА НЬ ЭНЭ ЧИГЛЭЛИЙН ХАМГИЙН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛЫН ГАНЦХАН КОМПАНИ ТҮҮНТЭЙ ЗЭРЭГЦЭЭД ГАРААД ИРЭХ ӨӨР КОМПАНИ МОНГОЛД БАЙХГҮЙ . ЭНХСАЙХАНЫ САНАЛ БОЛГОСОН ГЭРЭЭ ХАРИН Ч ОЛОН ТАЛЫГ БОДОЛЦСОН САЙН ГЭРЭЭ БАЙСАН БОЛОВЧ ХУВИЙН НҮҮРСЧИН З ЭНХБОЛД БАТТУЛГА НАРЫН ШАХАЛТААР МОНГОЛ УЛСЫНХАА ЭРХ АШГИЙГ УЛАН ДООРОО ХИЙГЭЭД Л ХОХИРООГООД Л ӨНГӨРСӨН ОДОО ХАРИН МОНГОЛ УЛСЫН ХҮНД ХЭЦҮҮ НӨХЦӨЛД ТАВАНТОЛГОЙ МОНГОЛЧУУДЫГАА АВРАХ БОЛОМЖ ГАРЧ БАЙГАА НЬ АЛЬ БОЛОХ ХУРДАН ЭРГЭЛТЭНД ОРУУЛЖ МОНГОЛЧУУДЫНХАА ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ Л ҮЛДЭЖ БАЙНА ДАА МОНГОЛ ХЯТАД ЯПОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА НЬ ТҮҮХИЙ ЭД ЗАХ ДЭЭЛ ӨНДӨР ТЕХНОЛОГИ ГЭСЭН ХАМГИЙН САЙН ХУВИЛБАР ЮМ ШҮҮ ҮНЭН ЗӨВИЙГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛАХ БИЗЭЭ

    • Зочин (January 08, 2017 7:21:30 pm )

      ТАВАНТОЛГОЙД ГАНЦ НҮҮРС БАЙГАА ЮМ БИШ. МЕТАНЫ ХИЙ ГЭДЭГ АСАР ҮНЭТЭЙ БАЯЛАГ БАЙГАА. ТАВАНТОЛГОЙГ ҮНЭЛВЭЛ 100 ТЭРБУМ ДОЛЛАРЫН Ч ҮНЭ ХҮРНЭ.

  • SHAR TOHOI (January 08, 2017 12:59:34 am )

    Mongol ulsiig 4 eronhiilogch syiryylelee dee .Odoo yamar mapiin hamsaatan ni garah gej baigaa bol ene ulsad yldeh uym gej baihgyi boloh ni yandaa yana hoich ye gazar nutag baihgyi or otond orson hoich ye boloh ni toodorhoi bolloo .Manai uls erno ard tymeneeree heleltseed neg haantai haant zasagtai bolvol yasan uym ve .Me Enhboldiig mapuud gargah baihdaa .Putin shig hyn Mongold yneheer ygyilegdej bna .

  • Зочин (January 08, 2017 8:23:10 pm )

    Энэ муу худалч новшийг өөрийг нь худал үгээр хуурч мэхлээд байвал энэ муу новшид ямар санагдах бол.

  • гаадан (January 09, 2017 10:36:59 am )

    элбэгдорж 5 н толгойг хятадад бүр өгүүлэх гэж сайханбилэгийн засаг байгуулсан хүн шүү дээ.

  • Gombo (January 09, 2017 11:19:33 am )

    Naadah chini erdenetiig yaj hulgai hiilee tuun shigee yaj hulgai hiih ve l gej bodoj baigaa daaa.uls oron ard tumnee bodloo yu HUN-hogshdee….

  • Зочин (January 09, 2017 3:41:19 pm )

    ТАВАНТОЛГОЙН ЛУЙВАРТАЙ ЭНЭ МУУ ХҮЗҮҮГҮЙ НОВШ ГАРЦААГҮЙ ХОЛБООТОЙ

  • Г.Дүгэрээ- Дархан, Эрдэнэтийн анхдагч-Утас 99086972, И-майл: g_dugeree@ yahoo.com (January 10, 2017 6:23:43 am )

    Би дахиад л тавантолгой үндэсний-бүх ард түмний хөрөнгө оруулалттай компани байх ёстой.Гадныханд ганц хүрз нүүрс бүү өг. Монголын уурхайчид, инженерүүд нүүрсний уурхайг дэлхийн дээд жишгээр авч явах чадалтай л гэж үздэг.

  • ДОРЖ (January 10, 2017 2:03:28 pm )

    ХҮЗҮҮГҮЙ П-ЗДААГ АЛАХАД БАГАДНА, ДУРАКИЙГ ЯМАР ИХ ҮЗЭН ЯДАЖ БАЙНАА

  • Anonymous (January 10, 2017 4:23:44 pm )

    OLIGTOIHON GOSHIGROD OGOCH ERDNETIG TSAGANI ACHIT EHTEI HAMTARCH AVSAN SHIGE GOSHIGOR GOSHIGOR NEG ODOR A RD TUMNI OVO HARAND SHU

  • zochin (January 11, 2017 1:43:56 pm )

    Hyataduudaas mungu avaad hereglechihsen tul baritsaand n TTgoo uguh gej baina Munguu songuulid zartsuulaad duusgasan MAN Ebii 2-iin hiij bui luivar

  • зочин (January 12, 2017 5:06:57 pm )

    Эрхэм ерөнхийлөгч та монголын ард түмний төлөө ганц зөв үг хэлж байсан удаагүй ер нь ихээхэн муу хүн шүү, Хулгай худлаар цуглуулсан хөрөнгөө та үхэхдээ лав хайрцагтаа аваад далд ороорой.

  • Зочин (January 13, 2017 3:39:59 pm )

    Гэнэн монголчууд Элбэгдорж худал ярьдаг, хошгируулдаг, өөр чадах юм түүнд байхгүйг харсаар байж, хуурмаг дүр, худал үгэнд нь хууртаж ерөнхийлөгчөөр сонгосон. Хүнд байхгүй юмуу чадахгүй юмыг түүнээс шаардах утгагүй. Тэр хошгируулсан, хүмүүс хошгирсон, тэгээд л болоо. Одоо харин бушуухан огцруулаад, хууль хяналтын байгууллагаар шалгуулах л үлдсэн.

  • asem (January 18, 2017 11:38:49 am )

    teneg mongol noen elbegdorj mongol zarj edj baina 2017 on mongol zeel 10000000;/ or bolj mongol eh oron bool bolgon ene anh garch baih ene vg mongol goe bol gej baisan vg hudlal helsen vg hujaa gazar bolj mongol gej baihgui hujaa hot bol geseen vg 2025 on mongol bool bol

  • цочин (January 23, 2017 2:04:52 pm )

    Элбэгдоржииг муу хэлдэг хүмүүс өөргөө сайн хар тэр хүн шиг хэлж сэтгэж чадхуу олон олон хуйл гаргаадал ажилжил байна хиисэн ажилын дэмжээд өгөх хүн ховор байна хамтраад ажилдаг хүмүүс нь олгтой хүмүүс байвал ажил хиихэл залуу алдаа байгаа байхаа юу хиисэн ажилын сайн талаасан хар энэ төрд боломжиин хүн олон байна сандлын бөглөөс ч олон байна хармсаж байна ажил хиидэг хүмүүс санаачилага сайтай мэдлэгтэй хүмүү төрд гарсан аштай юу ямарч хэргүй хүмүүс олон байна


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com