Dec 28, 2016 2 comments

Урсах амьдралыг холбож,  үргэлж хэрэглэгчийн төлөө байна гэдэг “Мобиком” иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ!

нийтлэсэн Admin

 

mobicom-bid

Мобиком Корпораци  эрхэм зорилгоо  харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж, Монгол Улсынхаа хөгжлийн тулгуур болсон манлайлагч байгууллага байна хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл тэрхүү манлайлагч байх эрмэлзэл дүүрэн байгууллагын сүлжээ доголдож мянга мянган Монголчуудын утас ажиллахаа болив. Иргэд үнэхээр бухимдаж байгаагаа сошиалаар илэрхийлцгээж байлаа.  Шинэ он гарах дөхсөн, гол нь ажлын сүүлийн өдөр Мобикомын сүлжээ доголдож,  хэрэглэгчдийн утасны сүлжээ хэдэн цагаар  доголдож, хэрэглэгчид дуудлага хийх боломжгүй болсон нь иргэдийг ихээр бухимдуулахад хүргэлээ.

15731556_1833367713570768_1732725046_n 15782202_1833364803571059_646399220_n15731556_1833367713570768_1732725046_n

Мобикомоос  уг асуудлаар хэвлэлд тодруулга хийхдээ  “Сүлжээний гэнэтийн ачааллын улмаас зарим үед гарах дуудлага амжилтгүй болж байна. Дотоод сүлжээнд алдаа заачихсан байгаа. Яг одоогоор засахаар ажиллаж байна. Хэвийн болохоор нь албан ёсоор мэдэгдэнэ. Хэрвээ Таны утас 3G болон 4G сүлжээ дэмжиж буй бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой” гэсэн байгаа юм.  Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн утас ч ажиллахгүй  хэдэн цаг болсон гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Өнгөрсөн жил мөн Мобикомын 3G сүлжээнд доголдол гарч байсан билээ. Тэгэхээр Мобикомын зүгээс өгч байгаа тайлбараас үзэхэд сүлжээний гэнэтийн ачааллаас улмаар ийн доголдол үүсчээ. Шинэ он гарахаас гурав хоногийн өмнө ингэж ачааллаа даахгүй болж байгаа юм чинь шинэ жилийн баярын өдрөөр ачааллаа дийлэх эсэх нь эргэлзээтэй байна.

Тус компани Монгол Улсад амин чухал харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, улс орны эдийн засгийн хөгжлийн шинэ гарцуудыг нээсээр ирсэн гэж өөрсдийгөө тодотгодог. Урсах амьдралыг холбож, хийж байгаа ажил бүхэн нь ямагт хэрэглэгчийн төлөө байна гэж тодотгодог. За мөн  ажилдаа эзний ёсоор чин сэтгэлээсээ хандаж, хэлсэндээ заавал хүрдэг, өндөр хариуцлагатай байна гэж зорилгоо тодорхойлдог. Тэгэхээр хэлсэндээ хүрдэг байхыг Мобикомоос хэрэглэгчид шаардаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 28, 2016 5:32:05 pm )

    muu muu

  • zochin (December 30, 2016 5:53:10 pm )

    ene utsiig haya hend ch hereggui ter darga nar ni barig…


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com