Dec 28, 2016 3 comments

Дуучин Л.Банзрагч “Увс Хүнс” компанитай хамтарч сайн үйлсийн аян эхлүүллээ

нийтлэсэн Admin

15749906_686241221550565_1566586239_nМУСТА дуучин Лодойн Банзрагч агаарын бохирдлын эсрэг УВС хүнс ХК-ийн хамт олонтой хамтран сайн үйлсийн аян эхлүүлээд байна. Тэрээр агаарын бохирдол ихтэй эмнэлэг, цэцэрлэгүүдэд 100 хувь органик чацарганы шүүсийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа 400 гаруй хүүхдийн нэг өдрийн хэрэгцээт амин дэмийг түгээлээ. Дуучин Л.Банзрагч 2017 оны 01 сарын 11-нд “Жаргалтай жилийн аялгуу” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Бидний ирээдүй хойч үе эрүүл саруул байвал гэр бүл, улс орны хамгийн эрхэм жаргал тэр байх биз ээ. Ирж байгаа 2017 ондоо хүн бүр, айл өрх бүр, улс орон даяараа эрүүл жаргалтай, элбэг хангалуун байж эрхэлсэн ажил болгондоо амжилт гаргасан, эх орноо хямралаас гаргаж хөгжлийн замдаа нэг алхам урагшилсан сайхан жил байх болтугай гэж хүсч байна. Тийм ч учраас өөрийн тоглолтоо “Жаргалтай жилийн аялгуу” хэмээн нэрэлсэн юм хэмээн Л.Банзрагч өгүүллээ. Түүний эхлүүлсэн сайн үйлсын аян үргэлжилсээр байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 117-р цэцэрлэгийн хүүхдүүдэд мөн Увсын брэнд чацарганыг түгээлээ. Цаашдаа Хайлааст, Чингэлтэй, Улиастай зэрэг агаарын бохирдол ихтэй газруудад сайн үйлсийн аянаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ШИНЭ ОН (December 28, 2016 6:07:58 pm )

    БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

  • Zochin (December 29, 2016 3:06:56 am )

    Eh oronch hvmvvs bagadaad bnEej bvv yilaarai

  • damil (December 29, 2016 11:09:10 pm )

    uvs khuns gej yu be ted hudlaa shuu mongolchuudaa ted chatsarganaa Orosoos oruuldag yum shuu novosibirskees pooshgooor oruuldag yum


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com