Dec 28, 2016 Leave a comment

“Үйлийн гурван чулуу” эмгэнэлт драмын жүжиг тоглогдоно

нийтлэсэн Admin

e1837184056509c43fea8d223e40db15

Зохиолч П.Батхуягийн бичсэн Д.Нацагдоржийн тухай “Үйлийн гурван чулуу” эмгэнэлт драмын жүжиг 2016 оны 12 сарын 29-ний өдөр УДЭТ-ын тайзнаа 16:00 болон 19:00 цагуудад тоглогдох гэж байна. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажиллажээ.

Энэ жил их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэний 100 жилийн ой тохиож, өнгөрч байна. Зохиолч П.Батхуягийн дээрх жүжгээс өмнө зохиолч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, Ц.Хулангийн “Монгол ардын суут” гэх хоёр жүжиг тайзнаа тавигдсан юм.

6068
Зохиолч П.Батхуяг жүжгийнхээ тухай, “Миний хувьд аль болохуйц Нацагдоржийн намтарчилсан жүжиг бичихээс зайлсхийсэн. Нэг үгээр хэлбэл Нацагдоржийн туулсан он жилүүд, амьдралд бидний зүгээс асуусан ч хариултаа аваагүй олон ээдрээ бий. Тийм ч учраас чамгүй хугацааг Нацагдоржийг судлахад зарцуулсан судлаачийн хувьд жүжгээрээ хариулт өгөхийг хичээсэн. Намтар бол үзэгчдэд сонин биш шүү дээ. Харин түүний мөн чанарыг нээх нь илүү чухал. Яг үнэндээ өнөөгийн бидний амьдран буй цаг үе ч, Их зохиолчийн амьдарч асан цаг үе ч ялгаагүй абсурд байна. Тийм учраас миний жүжиг абсурд тавилт шийдэлтэй байх юм. Үзэгчид миний жүжгийг үзсэнээр одоо тоглогдож буй жүжиг шиг “бэлэн гоймон” савхдахгүй. Нэг үгээр үзэгчдэд өөр өөрийнхөөрөө Нацагдоржийг нээх бололцоог олгоно” хэмээн ярьжээ.

Б.Сайнзаяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com