Dec 27, 2016 7 comments

Жүжигчин У.Батбаатар МУГЖ цолоор энгэрээ мялаалаа

нийтлэсэн Admin

3f3755e1e6964451originalУухааны Батбаатар хэмээх эрхмийг Монгол түмэн андахгүй билээ. Олон ч жил урлагийн төлөө зүтгэж яваа түүний хөдөлмөрийг төр засаг умартсангүй. Тайз дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлж ахмад уран бүтээлчдийнхээ тоонд зүй ёсоор багтах түүнийг энгэрээ цоолсонд ард түмэн ихэд баярлан суугаа юм. Ширүүн дүр төрх, аядуухан зан авир гээд жүжигчин хүний байж болох бүхий л чадварыг өөртөө агуулж чадсан урлагийн акулуудын нэг гэхэд хэн ч маргахгүй. Гэр бүлээрээ урлагт хүчин зүтгэж яваа түүний хүү Б.Анхбаяр ч мөн адил эцгийнхээ шийрийг зааж чадварлаг хийгээд эрэлттэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтаж явдаг. Ийнхүү ард түмний хайртай жүжигчин Батбаатар МУГЖ хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаалаа.

Эх сурвалж:Шуурхай.мн

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zochin (December 27, 2016 5:56:05 pm )

    Их мундаг жүжигчин. Үнэхээр нүдээ олжээ улам их амжилт хүсье

  • Anonymous (December 27, 2016 7:13:02 pm )

    Золбоотыг хамт гавьяат өгөхгүйдээ. Золбоот бас их гоё жүжигчин шүү

  • Anonymous (December 27, 2016 7:53:31 pm )

    Zolboot ene 2 ih goyo jvjigchid shvv Zolbootod hamt uguhgvi yasan yumbol abah baihaa udahgvi bailgvi bayar hvrge

  • зочин (December 27, 2016 8:28:46 pm )

    баяр хүргэе одоо дараагийн ээлжинд ЗОЛБООТ байгаа байхаа

  • иргэн (December 28, 2016 6:17:27 am )

    Мундаг,чадалтай,авьяастай хүнд баяр хүргэe!Ц.Төмөрхуяг сураггүй шүү…

  • Anonymous (December 28, 2016 9:35:28 am )

    Bayar hurgey. Hundelj uvdag jujigchin shuu

  • erka (December 28, 2016 1:49:35 pm )

    Bayar hurgye. Ta mongol ard tumnii hairtai jujigchin shuu.saihkan mongol durhtei jijigchin shuu.tanid bolon tanai ger buld 2017 ondoo az jargalaar duuren eruul enhk ene horvoogiin hamgiin sain saihkan buhkniig husen yruuye.


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com