Dec 21, 2016 15 comments

Д.Оюунхорол: Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална

нийтлэсэн Admin

12-21-2_700x700-1С.УЯНГА

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарБОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыгбууруулах үндэсний хорооны дэд даргаД.Оюунхоролтой ярилцлаа. 

Цаг үеийн хамгийн чухал сэдэв агаарынбохирдолтой тэмцэх асуудал. Салбарынсайдын хувьд агаарын бохирдлын өнөөгийннөхцөл байдал ямар хэмжээнд байгааг хэлжөгнө үү?

-Судал­гаагаар Улаанбаатар хотын агаарын бохирд­лын хэмжээ байх ёстой стандартаас 10 гаруй ху­виар давсан үзүүлэлттэй байна.

Энэ нь хүний эрүүл мэндэд ноцтой хохи­рол учруулж байна.  Улаанбаатар хотын хэмжээнд  амьсгалын замын эрхтний өвчлөл жил дараалан өсч байгаа мэдээ гарсан.  Цочмог болон архаг гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, багтраа, харшил, ларингитийн өвчлөл эрс ихэсч түүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү ихээр өртөж байна.  Түүхий нүүрсний хэрэглээ, автомашины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг   PM2.5, PM10  гэдэг үл үзэгдэгч  тоосонцорууд хүний эрүүл мэндэд хохирол учруулдаг.  Хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг эдгээр тоосонцрууд  уушигны гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгадаг аюултай.Хүний  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг  үл үзэгдэх тоосонцруудыг багасгаж, бохирдлыг багасгахын төлөө бид тууштай ажиллах шаардлагатай. Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон  түүхий нүүрсийг жилд Улаанбаатар хотын хэмжээнд жилд  5.9 сая тонныг хэрэглэдэг. Үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байна. Цахилгаан станцууд  түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа  боловч  агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний зургаан  хувийг эзэлж байна. Мөн  Улаанбаатар хотод явж байгаа   тээврийн  хэрэгсэл агаарт  ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 10 хувийг ялгаруулдаг. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай  байгаатай холбоотой.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлууд ямар үр дүндхүрэв?  

 -Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр их  ч ярьж, багагүй мөнгө зарцуулсан. Гэхдээ үр дүн хангалттай биш байгаад бид дүгнэлт хийх хэрэгтэй.  Тухайлбал, 2011-2014 онуудад  сайжруулсан зуух, гэрийн дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй сууц олгох, айл өрхийн цахилгааныг хөнгөлөх зэргээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд улсын төсвөөс 92.9 тэрбум, Дэлхийн банк, “Жайка”, Мянганы сорилтын сангаас  нийт 46.5 сая ам.долларыг зарцуулсан байна. Дээрх арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хотын агаарын чанар тэр дундаа РМ2.5 тоосонцрын хэмжээ бага хэмжээгээр   буурсан үзүүлэлттэй гарсан байдаг.

НҮБ-аас хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байх, нөгөөтэйгүүр иргэдийн мэдлэгийг дээшлүүлэххэрэгтэйг зөвлөсөн байсан. Агаарын бохирдлыг бууруулахад мөнгө зарахгүй ажлуудыг энэ мэтчилэнгээртөлөвлөсөн зүйл бий юу?

-Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Урт хугацааны тууштай, зөв бодлого, төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын уйгагүй хүчин чармайлтын дүнд бид агаарын бохирдлоосоо салж чадна. Өнөөдөр утаатай тэмцэх чиглэлээр ард иргэд маш их шүүмжилж байгаа боловч бодитой оролцоо хангалтгүй байна. Утааг багасгахад иргэн бүрийн бодитой үүрэг, оролцоо чухал гэдгийг бүгдээрээ ухамсарлаасай. Энэ сарын эхээр хуралдсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн аяныг өрнүүлэх ажлыг хийх үүргийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт өгсөн.

Эрчим хүчний сайд орон сууцны дулааныг хийн эх үүсвэрээр шийдвэрлэх ажил хийхээр төлөвлөсөн гэжмэдэгдсэн. Яам, агентлагууд агаарын бохирдлыг бууруулахад ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?

-Агаарын тухай хуулиар бүх салбар, яамд агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээдэг. Энэ дагуу  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаас   бүх яамдад албан үүрэг өгсөн. Байгалийн хийгээр халаалт шийдэх асуудал нь урт хугацааны бодлогодоо бол зөв алхам. Ойрын хугацаанд эдийн засгийн хувьд боломжгүй. Хийн түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжих боломжтой хэдий ч дэд бүтцийн зардал маш өндөр өртөгтэй гардаг.

 – “Цэвэр агаар сан”-г сэргээх, гэр хорооллын өрхийн дулааныг цахилгаан хангамжаар шийдэх, уурынболон усны халаагуурын зуух ашиглах, агаарын бохирдлыг бууруулах сантай болох зэргээр олон ажлыгхэлэлцүүлэг дээр ярьж байсан. Хэрхэн төлөвлөж хэзээнээс эхлүүлэх вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны   анхны хуралдаанаар    өнөөдөр, цаашид, дунд хугацаандаа  бид агаарын бохирдлыг бууруулах талаар  юу хийх, ямар зорилт тавьж ажиллахаа хэлэлцэж, шийдвэрлэсэн. Улс орны эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд өмнөх жилүүд шиг их мөнгө зарцуулах боломжгүй байна. Гэхдээ  бүх нөөц боломжоо шавхан ажиллах шаардлагатай. Эхний ээлжинд бид “Цэвэр агаар сан”-г эргэж байгуулахаар ажиллаж байна. Уг санд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар дөрвөн төрлийн татвар төвлөрдөг. Санг сэргээн байгуулснаар уг татварын мөнгийг агаарын бохирдолттой тэмцэх зориулалтын дагуу ашиглах  боломж бүрдэнэ.

2017 онд агаарын бохирдлыг бууруулахад  таван  тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг тэглэхэд зарцуулна. Сайжруулсан зууханд 450 сая, сайжруулсан түлшинд 400 саяыг зарцуулахаар төлөвлөсөн.

Өмнөх жилүүдийг бодоход энэ жил нэлээд бага мөнгө төсөвлөсөн байна. Сайжруулсан зуух, утаагүйтүлшинд 900 саяыг зарцууллаа гээд хэр үр дүн гарах бол?

-Энэ удаа сайжруулсан зуух, түлшийг зорилтот бүлэгт нийлүүлэх бодлого барьж байна. Нийслэлийн 198 мянган айл өрхийн 30 хувь нь агаарыг ихээр бохирдуулагч, хүний эрүүл мэндэд онц хортой зүйл түлдэг гэсэн  судалгаа бий. Эдгээр иргэддээ сайжруулсан түлш, зуух тараана. Ингэснээр агаарын бохирдол хамгийн багадаа 10 хувиар буурна гэж үзэж байгаа. Сайжруулсан  зуух, түлшний хөнгөлөлт зорилтот бүлэгт чиглэс­нээр тухайн иргэддээ, нийтийн эрх ашигт ч хэрэгтэй гэж үзэж байгаа.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖЯ-ны цаашдын бодлого, чиглэл юу вэ?

-Агаарын бохирдолттой өнөө маргаашаа бодож, амиа аргацаасан байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс  бид Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болох шаардлагатай. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд хязгаарлах  ёстой гэсэн бодлогыг БОАЖЯ-наас  барьж байна. Мэдээж  түүхий нүүрсний хэрэглээг өнөөдөр шууд зогсоох боломжгүй. Нүүрсийг орлох сайжруулсан түлшний үйлдвэрийг дэмжих бодлого барьж ажиллана. 1950-иад оны эхээр Лондон хот агаарын бохирдлын гамшгаас салж чадсан түүх нь түүхий нүүрсний хэрэглээг хориглосонд байсан. Түүхий нүүрсийг хориглоод цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж, Агаарын чанарын бүсүүддээ онцгой хяналт тогтоож утаанаас салсан түүх байдаг. Гаднын энэ мэт сайн жишээ, туршлагыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Цаашдаа    агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах ажлыг ойрын таван  жилд зохион байгуулахаар төлөвлөж байна.  Нүүрс олборлогчоос авч байгаа төлбөрийг нүүрс угаахад зарцуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжих, нийслэлийн зарим гэр хорооллын айл өрхийн халаалтыг хийн халаалтаар шийдэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох ажлуудыг үргэлжлүүлэн шат дараатай хийнэ.    Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгох, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах,  нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг баталгаатай болгох, нийтийн тээврийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монголын нийт хүн амын тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байгаа учраас төвлөрлийг сааруулах, нийслэл хотоо тэлэх  бодлогыг явуулах ёстой. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай ч ашиглалтад орсон  130 мянган орон сууц худалдан авагчаа хүлээж  байна. Ард иргэдийн маань худалдан авах чадвар сайнгүй байгаа учраас энэ аажмаар үр дүнгээ өгөх бодлого.

zahialga_700x700


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • УБ (December 21, 2016 11:58:31 am )

    ”УБ-чууд амьд явах эрхгүй” гэж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруул. ”Ардчлсан МУ-ын иргэдийн хаана оршин суух нь чөлөөтэй, Уб-т шилжин ирж миний төлөө санал өг, УБ-аар дүүрэн ажлын байр байна” хэмээн гэж Эба нарын хүмүүс 20 жилийн тэртээ уриалан байж цуглуулсны үр шим энэ дээ.4 уулын дундах хонхорт цуглуулж байгаад ”өөрсдийн гараар өөрсдийг” нь гэдэг лут тактик …биелэлээ оллоо. Ардчлалын үлгэр дууриал АНУ,Герман… , тэгэхэд МУ-ын ардчлсан хүн бүрийг оруулж байна уу. Дураараа шилжин суурших гэдэг айлголт УБ-аас өөр газар байдаггүй юм.

  • Зоригоо (December 21, 2016 4:05:00 pm )

    Хотод гал түлэхийг хориглоод үзэхгүй юу даа.

  • Anonymous (December 21, 2016 5:53:48 pm )

    Утаагүйгээр гэрээ дулаахан болгосон айл өрхүүдэд УРАМШУУЛАЛ өгөхөд л төд удалгүй утаа эрс багасна Байхгүй болно Маш олон шилдэг аргууд байдагДэмжлэг урамшуулал эдийн засгийн хөшүүрэг л хэрэгтэй

  • Зочин (December 21, 2016 8:36:12 pm )

    За энэ авгай болио. Өөрөө гэр хороололд амьдраад үз.
    Түрүүчийн параламентийн үед давхар дээлээ тайл гээд л өдөр болгон дөрвөлжин амалчихаад солирдог байсан. Одоо өөрөө ичэх ч үгүй давхар дээлтэй

  • Anonymous (December 21, 2016 8:53:48 pm )

    цаана чинь утаа гамшигийн хэмжээнд хүрчихээд онц байдал зарлахаар болчихоод байхад юуны чинь бодлого баримталах ??? Ямар мэдрэмжгүй сайдтан бэ…Ер нь энэ хотийн газар ачаалалаа даахгүй цөмрөх гэж байгааг, агаар нь утаагаа даахгүй харанхуйлж царцаж байгааг мэдэрдэггүй юм байхдаа.

  • Anonymous (December 21, 2016 10:29:29 pm )

    Юундаа уурлаад байгаа юм сайд хүн зөв л яриж байна нүүрс түлж яах гэсиим бэ бабрийшиг гэж гоё юм байгаа ш дээ хямралын үед хаямдхан аштай юу

  • зочин (December 22, 2016 10:14:44 am )

    Зөвөө дэмжиж байна. Бүгдээрээ арак тусаж үхсэнээс түлэхээ зогсоосон нь дээр

  • зочиняг (December 22, 2016 12:22:58 pm )

    энэ авгайн өвөрт орж дулаацуулах гүй юм бол юугаар дулаацах юмбэ?ха ха ха ,Галуун хошуутай хүүхэний өвөрт унтаж үзхээсдээ,,,

  • зочиняг (December 22, 2016 12:25:54 pm )

    ГАЛУУН ХОШУУТ хуцаж байгаа юм одоо бүр чальчиж бна,,,

  • bataa (December 22, 2016 4:58:10 pm )

    9 сараас 4 сар хүртэл цахилгааны үнэийг гэр хороололд тэглэ ээ шууд утаагүй болно

  • Эрдэнэ (December 22, 2016 5:05:40 pm )

    Монголд эрчим хүчний нүүрэснээс их юмгүй байхад цахилгаан станц бариад гэр хороололын цахилгааны үнэийг 9 сарын 15 наас 5 сарын 15 хүртэл тэглэх хэрэгтэй

  • zo бийchin (December 22, 2016 5:24:03 pm )

    даравгар хар авгай идэж уух албан тушаал хаана байна тэрлүү юугаач хайлахгүй хүндээ нэг хэсэг бөгсөөрөө жаал явсан одоо бид хоёрын юуг тоох хүн юул бол

  • зочин (December 22, 2016 6:29:03 pm )

    Түүхий ннүрс гэж цоо шинэ ойлголт ч гэхэд хэцүү үг бий болжээ. Нүүрс түүхий гэж ямар мах биш дээ. Нүүрс механик болон бусад бохирдолтой байгааг л хэлж байгаа юм. Бохирдолтой нүүрс гэж ярьж сураач. Бохирдлыг багасгавал тэр хжмжээгээр утаа багасна. Жишээлбэл устай , их чийгтэй, аль эсвэл шороо чулууны хольц ихтэй бол шатаах явцад дутуу шаталт нэмэгдэж утаа ихэсдэг гэх мэт. Бас хийн түлшэнд дэд бүтэц их шаардах нь үнэнч үүнийг хялбараар шийдэх арга, техник маш олон бий шүү. Мэдлэгээ дээшлүүл сайд гуай. Худлаа мэдэмхийрч хэрэггүйээ.

  • s.шудис (December 23, 2016 12:21:23 pm )

    Оюунхорлоо түүхий нүүрсээч авч чадахгүй маш олон айл хортой хогоор түлш хийж байгааг яах гэж байна вэ ? ???

  • RPzochin (December 23, 2016 11:36:16 pm )

    Oyunhorol soliorch bgaa yum yuch hiideggui hun


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com