Dec 20, 2016 26 comments

“Мундаг аав”-ын эхнэр хүүхдүүд байрныхаа түлхүүрийг гардаж авлаа

нийтлэсэн Admin

Одоогоос хоёр жилийн өмнө “Хэн нэгэн” иргэний хөрөг нэвтрүүлэгт оролцсон таван хүүхдийн эцэг, таксины жолооч Т.Даваасүрэн гэгч залуугийн эгэл амьдралын өнөөгийн дүр зургийг харуулсан яриа нийтэд хүрч, олны дунд “Мундаг аав” хэмээн нэрлэгдсэн.

Тэгвэл “Мундаг аав” маань зуурдаар бурханы оронд одож, гэр бүлдээ нөхөж баршгүй орон зайг үлдээсэн юм.

Тухайн үед цахим ертөнцөөр маш олон хүн эмгэнэл илэрхийлж, өөрдийнхөө чадах зүйлээр ар гэрийнхэнд туслаж байсан.

Тэдний нэг нь “Шинэ Толгойт” төслийн хамт олон байсан юм. Тодруулбал, тэд талийгаачийн гэр бүлд эхний ээлжийн ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр бэлэглэх мэдээг дуулгаж байсан юм.

Тухайн үед олон нийтийн дунд байр бэлэглэх болсон тухайд эргэлзээ багагүй үүсч байсан.

Тэгвэл тус төслийг хэрэгжүүлж байгаа “Стандарт Проперти групп”-ийн хамт олон талийгаачийн гэргий Д.Амаржаргал болон таван хүүхдийг нь өчигдөр хүлээн авч, хоёр өрөө байрны түлхүүрийг нь албан ёсоор гардуулж өгсөн юм.

Биднийг очиход алд цэнхэр хадаг, шинэ байрны түлхүүрээ гардаж авсан “Мундаг аав”-ын эхнэр, таван хүүхэд нь “22 ширхэг сонингийн хариу ийм том ирнэ гэж бодсонгүй” хэмээн баярын нулимстай зогссон бөгөөд шинэ оноос өмнө дулаан байранд нүүж орж байгаадаа баярлан, “Стандарт Проперти групп”-ийн хамт олонд талархсанаа илэрхийлж байсан юм.

Харин биднийг гарахад хүүхдүүд нь “Ээжээ одоо хурдан гэрээсээ гацуураа авч ирж засъя аа” гээд ээжийгээ тойрон гүйлдэж байгаа харагдсан бөгөөд ээж нь “Одоо энэ том байранд манай гацуур жижигдэх байхдаа” хэмээн аз жаргалтайгаар инээлдэж байсан юм.

“Мундаг аав”-ын эхнэр Д.Амаржаргал:

-Байрныхаа түлхүүрийг гардаж авлаа сэтгэгдэл хэр байна?

-Сэтгэгдэл үнэхээр сайхан байна.  22 ширхэг сонингийн хариу ийм том ирнэ гэж бодсонгүй. Ханийгаа тэнгэрт үдчихээд энэ мэдээг сонсоод анх итгээгүй. Дараа байрныхаа батламжаа гардаж аваад итгэсэн. Тэрнээс хойш итгэл дүүрэн нүдээр хүүхдүүдээ харж байсан. Энэ өдрийг маш их хүлээсэн. Хүүхдүүд маань дандаа байрандаа орохоороо тэгнэ, байрандаа орохоороо ингэнэ гэж ярьдаг байсан. Хүххдүүдийн маань мөрөөдөл биелж байгаад маш их баяртай байна. “Стандарт Проперти групп”-ийн хамт олонд дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Гэртээ банштай цай хийгээд анх нэвтрүүлэгт орж байсан. Одоо яг тэрэндээ шинэ байрандаа банштай цайгаа хийгээд л бүгдийг нь хүлээж авна даа.

-Хэзээ байрандаа орох вэ?

-Бид нарын хүсэл матрас тавиад ч хамаагүй өнөөдөр орчихмоор байна. Гэхдээ гэр хорооллоос байр руу нүүх бас жаахан төвөгтэй. Ямар байсан сайн өдөр харж байгаад ойрын хугацаанд л орно доо.

“Стандарт Проперти групп”-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн:

-“Мундаг аав”-ын эхнэр, таван хүүхдэд өнөөдөр амласан ёсоороо байрныхан түлхүүрийг гардуулж өглөө сэтгэгдэл маш их өндөр байна. Анх “Хэн нэгэн” хөрөг нэвтрүүлгийг үзэж байхдаа 22 сонин барьчихаад гэртээ харьж чадахгүй байгаа охиныг харчихаад байгаа бүх мөнгөөрөө сонинг нь худалдаж аваад охиныг гэрт нь хүргэж өгч байгааг хараад энэ хүн хэзээ нэгэн цагт энэ сайн үйлийнхээ үр шимийг хүртэнэ гэж бодож байсан. Тэгэхээр энэ байр тэр хүний тэр сайхан сэтгэлийн хариу гэж бодож байна. Энэ байр бол манай хамт олны хөдөлмөрийн үр шим. Их олон хүний сэтгэл шингэсэн байрны түлхүүрийг гардуулж өгсөндөө баяртай байна.

Т.Гэрэл

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • aa (December 20, 2016 10:19:45 am )

    “Стандарт Проперти групп”-ийн хамт олонд Мундаг аавын үр хүүхдүүдийн өмнөөс маш их баярлалаа. Ийм сайхан сэтгэлтэй захирал хамт олон манай монголд улам олон байгаасай. Ядарч зовсон нэгэндээ тусламжийн гараа сунгаж байгаасай.

  • Uka (December 20, 2016 11:11:11 am )

    Mundag aaviin ger buliin umnoos Standart Properti groupiin hamt olond bayarlalaa gej helye Uneheer ih setgel hudulj bn Iim humuus olon baigaasai Mundag aav ch bas ariun saihan setgeltei bolhoor ur shim ni hezee negen tsagt irj bui ni saihan sanagdaj bn

  • 999 (December 20, 2016 11:12:43 am )

    Goyo yumaa khunleg khamt olond ajliin amjilt…

  • зочин (December 20, 2016 11:20:48 am )

    Үнэн хэлсэнд баярлалаа.Стандарт Проперти компанид.

  • Anonymous (December 20, 2016 11:54:35 am )

    Азтай сайхан өнөр өтгөн гэр бүл бн. Сайн санааны үзүүрт шар тос гдг билүү. Байр өгсөн компани бас сайхан сэтгэлтэй юмаа. Хорвоод муугаасаа илүү сайн нь олон гэж энэ бхдаа

  • Зочин (December 20, 2016 12:41:17 pm )

    Ямар сайн компани вэ Баяр хүргье.Энэ 5 хүүхэд хэзээ нэгэн цагт та нарын ач буянг хариулах байхаа.Би өөрөө байранд орсон юм шиг л баярлаж байна.Бурхны орноос аав нь гэсэн баярлаж байгаа даа.Бүгдэд нь ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЖ ЭРҮҮЛ ЭНХ УРТ УДААН НАСЛАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ

  • Anonymous (December 20, 2016 12:43:29 pm )

    Сайн сайхан мэдээ бн. Стандарт Проперти компанийн хамт олонд баярлалаа .Ажлын их амжил хүсье

  • Anonymous (December 20, 2016 3:29:59 pm )

    ene komfaniihan bolon yalanguya zahiral ni gaihaltai yum buyan ni delgerch yavaarai

  • boloroo (December 20, 2016 4:17:54 pm )

    ene kompanii zahirald talarhaj bn ene hvnd buyn zayan n ireh boltugai

  • zochin (December 20, 2016 4:21:05 pm )

    ямар гоё юм бэ. Би өмнөөс нь маш их баярлаж байна. Хүүхдүүд нь ямар хөөрхөн юм бэ. Ийм гоё бэлэг өгч байгаа сайхан сэтгэлийг насан туршдаа мартахгүй дээ. Иймд хүүхдүүд сайхан сэтгэлийн тусгал том болоод сайн хүмүүс болох байхдаа.

  • Ганболд (December 20, 2016 6:03:10 pm )

    Монголчууд ийм л аугаа их сэтгэлтэй ард түмэн шүү гэдгийн нэг жишээг харлаа.Танай компанийн хамт олонд баярлалаа.Шинэ оны оны мэнд хүргье.Сайхан үйлс бүхэн монголд минь улам дэлгэрэх болтугай.Амьддаа бие биеэ хайрлъя цөөхөн монголчууд минээ

  • kkk (December 20, 2016 6:26:42 pm )

    Saihan ymaa uilmaaar sanagdaad bn kkk

  • jjj (December 20, 2016 6:31:06 pm )

    Гоё шүү Энэ баян хүмүүс гэр хороололд байж байгаад байранд орсон /тэгээд бүүрч бэлэгээр авсан шүү/ энэ хүүхдүүдийн мэдэрэмжийг мэдэхгүй дээ……

  • зочинззочиночинззочиночинзочин (December 20, 2016 6:46:43 pm )

    сайхан сэтгэлтэй өгөөмөр хүмүүст баяр хүргэе .Энэ компаны ажилчид ,дарга захирал бүгдэд нь эрүүл энх. аз жаргал, ажлын амжилт хүсэж шинэ оны мэнд хүргэе.

  • зочин (December 20, 2016 7:59:37 pm )

    “Стандарт Проперти групп”-ийн хамт олонд, үүсгэн байгуулагч захиралд нь аз хийморь, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

  • зочин (December 20, 2016 8:01:07 pm )

    “Стандарт Проперти групп” ХХК та бүхэн Монгол компанийн нэр төрийн баталгаа мөн байна. буян их хураарай

  • Anonymous (December 20, 2016 9:30:09 pm )

    mash ih bayarlala. az jargal husie

  • иргэн (December 21, 2016 9:31:33 am )

    ийм сайхан сэтгэлтэй захирлын ажил үйлс дандаа бүтнээ харж байгаарай ийм захирлууд олон байгаасай даан ч цөөхөндөө ажиллуулж ажиллуулчихаад аль болох бага цалин өгөх гээд л чичирчихнэ дээ.

  • Бямбаа (December 22, 2016 11:59:32 am )

    Сайхан сэтгэлийн хариу хэзээ нэгэн цагт ирдгийг нотолсон явдал гэж бодож байна. Өөрөө бурханы оронд очсон ч үр хүүхдүүдэд нь хариу нь иржээ. Бурхан үүнийг л хардаг гэж боддог. Үлдсэн хүмүүст буян болэ гараа сунгасан хамт олонд баяр хүргье. Ийм буян олон байгаасай гэж ерөөе. Эргээд энэ өнчин хүүхдүүдэд буян болж гараа сунгасан хамт олныг бурхан бас харж л байгаа . . . . Харж байгаа учраас энэ хамт олонд бурхан буянаа харамгүй өгнө гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

  • лхагва (December 22, 2016 3:59:27 pm )

    ямар сайхан юм бэ монголчууд минь сайхан сэтгэл огоомор санаа гэж мундаг юмаа олигтой юм сонсогдохоо больчихоод байсын энэ хамт олонд естой нэг чин сэтгэлээсээ талархал дэвшvvлж маш их амжилтыг хvсьеэ сайн санааны vзvvрт тос гэдэг энэдээ та бvхнийг бурхан ершоог

  • лхагва (December 22, 2016 4:04:11 pm )

    стендарт проперты грvппынханд болон тухайн vеийн хэн нэгэн хорог нэвтрvvлгийг хийсэн буянтай хамт олонд хамгийн хамгийн сайн сайханыг хvсьеэ заяа буян нь арван зvгтээ дэлгэрч яваг

  • Anonymous (December 24, 2016 12:05:39 am )

    . Baga ohin yag minii ohin schig haragdaj bna. Minii ganz ohin schig!!! Setgel hudluud uilah schahlaa

  • Eh (December 24, 2016 12:06:10 am )

    . Baga ohin yag minii ohin schig haragdaj bna. Minii ganz ohin schig!!! Setgel hudluud uilah schahlaa

  • uloldoh (December 25, 2016 10:32:05 pm )

    тэнгэрээс аав нь хараад их баярлаж байгаадаа. Энэ компанийн хамт олны үйлс нарны туяа шиг цацарч байг.

  • zochin (December 27, 2016 3:27:21 pm )

    Стандарт Проперти компанийн хамт олонд баярлалаа .Ажлын их амжил хүсье.Ийм буян олон байгаа ч. даагч 76д өгөх сэтгэл байхгүй. авах сэтгэлтэй хүмүүс дээ

  • гоё (December 28, 2016 3:59:45 am )

    гоёоооо гоёо гоёо. гоёо байна. гоё хүүхдүүд, гоё аав. гоё компани.


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com