Nov 22, 2016 26 comments

Б, Э нарын залуусыг   дарамтлан, шантаажилж 1 сая ам.доллар нэхсэн хэрэг нь хэрэгсэхгүй болсон Амалхааны Эрдэнэбат хаана явна!

нийтлэсэн Admin

1460024372_untitled-1_zbvtspn

Амалхааны Эрдэнэбат гэх нөхрийн талаар анхаарал татсан мэдээллүүд нэлээд байдаг. “Лайв Энержи Групп”-ын Ерөнхийлөгч гэхээс гадна лицензийг буруу гараар оруулдаг гэх тодотголтой тэрбээр хууль хүчний байгууллагын нөхдүүдтэй нэлээд ойр болохыг нь харуулсан мэдээллүүд цөөнгүй. Бас болоогүй   их хэмжээний тамхины бизнес эрхэлдэг гэдгээрээ тодорхой хүрээлэлдээ танигдсан Б, Э нарын залуусыг   дарамтлан, шантаажилж 1 сая ам.доллар нэхсэн гэх асуудал ч  байдаг. Тэр асуудлыг нь тодотгон хүргэвэл, яг л кинон дээр гардаг шиг  тэдэн рүү хэд хэдэн залуусыг явуулан зодуулж, сүрдүүлэн рекет хийлгэсэн асуудалд нь Баянгол дүүргийн цагдаагаас  эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч, уг хэрэг прокурор дээр очоод хаагдсан болохыг эх сурвалж хэлсэн байдаг.

 Эх сурвалжийн мэдээлж буйгаар Амалхааны Эрдэнэбат нь Б, Э нартай хөрөнгө оруулагчийн хэлбэрээр хамтарч ажиллах нэрийдлээр 4 сая ам.долларын зээл авахуулж байсан юм байна. Гэвч өнгөрсөн хугацаанд тэр мөнгийг нь хувьдаа завшчихсан аж. Харин Б, Э нарын хувьд Амалхааны Эрдэнэбатад авч өгсөн зээлийн өр ширээ өөрсдөө чадах ядахаараа зохицуулж ирсэн гэж байгаа юм. Гэтэл дээрээс нь нэрмээс болж дахин 1 сая ам.доллар шаардан, рекетлэсэн учраас Амалхааны Эрдэнэбатыг цагдаагийн байгууллагад өгсөн ч, хэрэг нь прокурорын шатанд очоод л замхардаг жишиг дахин давтагдсан гэж байгаа юм.  Баянголын цагдаад анх шалгагдаж эхэлсэн рекетийн хэргийг нь хаахад Баянгол дүүргийн болоод Нийслэлийн прокурор хоёр эрхэм  идэвхийлэн ажилласны цаана  нэгэн томоохон  прокурор  зогсож байгаа гэх мэдээлэл байж ирсэн.

Төрийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон “Шивээ Овоо”-гийн уурхайн лицензийг  хувийн компанийнхаа мэдлийнх болгож, Шинэ шивээ” ХХК-ийн нэрээр орж ирсэн  30  000 000 ам, долларын 70 хувийг хувьдаа авсан гэхчлэн дандаа сая сая ам.доллараар хэмжигдэх луйврын асуудлуудтай нэр холбогддог Амалхааны Эрдэнэбат өөрийн  хууль  бус үйлдлүүдийг нуун дарагдуулж хамгаалахаар удаа дараа хээл хахууль  өгсөн гэх мэдээлэл хуулийн байгууллагад хүргэгдэж байсан байдаг.

Тэр дунд анхаарал татсан нэг мэдээлэл байсан нь “…Амалхааны Эрдэнэбатаас нэр бүхий албан тушаалтнуудад өгсөн авилга хээл хахуулийг түүнд үйлчилдэг өмгөөллийн компанийн захирал өмгөөлөгч Тангуд овогт Бодьхүүгийн Батзаяа   санаачлан зохион байгуулж, гардан гүйцэтгэж байсан  болно. Б.Батзаяа нь А.Эрдэнэбатын баз хүргэн юм. Энэхүү өмгөөлөгч Т.Батзаяа нь А.Эрдэнэбатын  гадаад болон дотоодын иргэд компаниудыг залилан мэхлэх  хууль  бус үйлдлүүдийнх нь баримт бичгүүдийг хууль ёсны мэт хэлбэрт оруулан боловсруулж, холбогдох ажилтнууд албан тушаалтнуудтай хуйвалдан, мэргэжлийн ёс суртахуунаа уландаа гишгэж, өөрөө завсраас нь ашиг хонжоо олж явдаг нь бодитой зүйл билээ…”  хэмээн бичсэн байдаг.

Б.Батзаяагийн тухайд  өгүүлэхэд Олон улсад үнэлэгдсэн Монголын хуулийн фирм гэх тодотголтой “Anand & Batzaya LLC” компани нь 2003 онд байгуулагдан гадаад, дотоодын хуулийн этгээд, байгууллага, иргэдэд нарийн мэргэшлийн хууль зүйн үйлчилгээ үзүүлж ирсний дотор бизнесийн бүх төрлийн үйл ажиллагаанд хууль зүйн үйлчилгээг үзүүлж ирэхдээ улстөр орсон олон асуудлууд дээр ажиллажээ. Тухайлбал, МАН-ын ноёрхлын үед С.Баярын дэмжлэгтэйгээр бизнес нь цэцэглэсэн “Жаст” групптэй шууд холбогдох Хадгаламж банкны наймааны асуудал, Эрдэнэт үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” компаниас “Жаст” группд зээлийн баталгаа гаргаж өгсөн асуудал, Олон овоотын лицензийн наймаа, МИАТ-ийг хойш нь татахаар Монголиан Эйрлайнсыг байгуулсан түүх, улсын хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон “Шивээ Овоо”-гийн уурхайн лиценз хувийн компанийн мэдэлд шилжсэн асуудал гэхчлэн анхаарал татах олон зүйл дээр “Anand & Batzaya LLC” компани хууль зүйн үйлчилгээ үзүүлж ирсэн аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • hhh (November 22, 2016 10:56:30 am )

    ne durak chin aldart anujingin nohor bizdee

  • zochin (November 22, 2016 12:00:42 pm )

    Нөгөө Ануужингийн нөхөр Эрдэнэбат, улаан луйварчин нөхөр бн, Эхнэр нь луйврын мөнгөөр нь гоёдог байхнээ

  • Anonymous (November 22, 2016 12:18:27 pm )

    Shuurhai ingj bgad reket daramt ntriig ni medrev dee xaxa. Yun atsniix ni reket be. Mongold yer ni mafia bdg yum yu xudlaa xutsdg xeden bvleg l bga biz

  • Balbar (November 22, 2016 4:17:26 pm )

    za arai ch reket hiihgui bailgui de Reketchinguud chini arai oor baidag l yum yaridagiishde

  • Zochin (November 22, 2016 6:48:53 pm )

    Ene chini nogoo Anujingiin nohor gee bizdee luivardsan mongooroo goedog avgai bna da

  • bi (November 23, 2016 9:54:47 am )

    ydaj gadnaas hulgai hiil dee

  • Anonymous (November 30, 2016 8:10:08 pm )

    end durdsan humuus Anujingiin holbootoi humuus ger buleeree niilj mongoliin mongiig hoosolj tarhiig ni ugaasan humuus

  • Anonymous (December 02, 2016 9:47:40 am )

    Сайхан Хятад залуу байна

  • ЭНЭ ЧИНЬ АНУУЖИН АВГАЙН НӨХӨР (December 02, 2016 8:53:12 pm )

    ЭНЭ ЧИНЬ АНУУЖИН АВГАЙН НӨХӨР

  • Zochin (December 03, 2016 6:05:33 pm )

    Anujingiin luivarchin nuhur duu bayasahiin nuhur niileed suiruulj ugch bna. Anujin avgai. Yu ch boloogui yum shig melzeed gegeersen tsarai garaad yavj bdag taarsan taar shuudai nar yumaa.

  • GANtulga bayar (December 05, 2016 1:14:19 am )

    ANUUJIN HUGSHIN EMEEGIIN ZALUU BANDI N BN

  • Алтан (December 05, 2016 10:58:25 am )

    Шинэ шивээгийн лицензүүдийг 30 сая доллараар зарсан нөхрийг сайн шалгах хэрэгтэй

  • Anonymous (December 05, 2016 5:34:12 pm )

    луухаан хужаа байна наад нөхөр чинь сайн хар л даа иргэдээ ийм л луухаан нар төрөөр дүүрч байна

  • Zochin (December 09, 2016 4:31:50 pm )

    BURHANCH IH SAIN ZALUU

  • mugii (December 10, 2016 8:40:35 am )

    maanit ruu yvuulchih tosoh hun bgaa daramtlaad ogie luivarching

  • Tanhai (December 11, 2016 11:23:47 pm )

    Шинэ. овоогоо буцааж л авах хэрэгтэй УИХ хэдэн тэнэг гишүүдийг мөнгө гэж хэрүүл хийж байх хооронд. хамаг. Мөнгө болох орд харшийн худалдаж луйвардаж дуусах нь шүү УИХ хэдэн тэнэг гишүүд ээ үүнийг АТГ ч бас шалгаж. УИХ л бас шалгах хэрэгтэй улсын мэдлийн гах орд ер нь үлдсэн үү тэнэг гишүүд ээ

  • Anonymous (December 12, 2016 5:11:16 pm )

    Нэрээ сольсон хасаг штээ

  • Anonymous (December 20, 2016 1:32:16 pm )

    Ter umguulugchiig huuli zuin uilchilgee erhleh zuvshuurliig tsutslah yostoi

  • s (December 21, 2016 11:00:23 am )

    ene muu ulun baas hun daramtalj chadah uu

  • Anonymous (December 28, 2016 6:33:22 pm )

    ХАА ХАА ХУЛГАЙЧ ЛУУХААН БАЙНА ШҮҮ ДЭЭ ЦАРАЙГ НЬ ХАР Л ДАА

  • erka (January 02, 2017 8:44:44 pm )

    Anujin bas hujaa .nuhkur ni nas hytad yum shig .yanaa ichij uhkmeer yum .muu sain erliiz hurliizuuduudaar mongol oron maani duurchee. Danjaa nar

  • erka (January 02, 2017 8:49:28 pm )

    Anyjin bas luhkaan bna. Muuhkai heruulch hujaa avgai .hunii ger bul salgsan hugshin luhkaan baisan yum baina.dahkij ard tumnii hoimorit garch bitgii gai bolooroi.hujaa avgai hujaataigaa suu.

  • Anonymous (January 03, 2017 1:35:04 pm )

    zolbin nohoid hayaad ogmoor hasag bna da

  • Anonymous (January 03, 2017 7:15:43 pm )

    MONGOLIIIN TSAGDAAA IIM BALIAR BOLSIIIM UUU

  • Баатархүү (January 08, 2017 6:47:26 pm )

    Прокурор,шүүгч бүгд эдний халаасны хүмүүс иймээс хэрэг хаагдана,хувааж иднэ, хэрэг хаагдана хувааж иднэ,хэрэг хаагдана хувааж иднэ. Бүгд буруу замд эргэж буцахааргүй орчоод байнаа

  • zochin (January 11, 2017 6:09:47 pm )

    Bud gishvni hvrgen hvv Anujingin nohor udam damjisan luiwar chid shvv de Mongolin ard tvmen mednee


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com