Nov 7, 2016 Leave a comment

Стресс тайлах Япон арга

нийтлэсэн Admin
Стресс бол 21-р зууны гамшиг болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз. Энэ бол эрүүл мэндэд маш муу нөлөөтэй юм. Япончууд хэдхэн минутын дотор ядаргаа тайлж, мэдрэл тайвшруулах, стресс тайлах аргыг нээжээ.
Стресс тайлах япон арга:Ядрах, бие сульдах, байнгын ачаалалтай байх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Тайван байх, эрүүл байх бус харин стресстэй явах нь хамгийн түгээмэл үзэгдэл болоод байна. Дорнын сонирхолтой аргаар ядаргаагаа тайлж, стресстэй тэмцэх боломжтой. Уламжлалт анагаах ухаанд биеийн тодорхой хэсгүүдээс гадна, гарын хуруунд онцгой ач холбогдол өгдөг. Хурууны цэгүүдэд дарснаар янз бүрийн өвдөлтийг намдааж болно.

Ядаргаа тайлах 7 аргыг уншихаа мартуузай
Хоёр алгаа нийлүүлж хэдэн секунд шахаж түлхвэл хордлогоос үүдэлтэй өвчин эмгэг, өвдөлт, амьдралын сөрөг бүхэн үгүй болно. Энэ аргыг илүү сайн ойлгохын тулд гарын хуруу болгоны онцлогийг авч үзье.
9d1ad97498245783big
Эрхий хуруу: Шаналал, уур уцаар, стресс.
Долоовор хуруу: Айдас.
Дунд хуруу: Бухимдал, уур.
Ядам хуруу: Сэтгэл гутрал, уй гуниг, зоримог бус байх.
Чигчий хуруу: Гутранги үзэл, ядарч сульдах, сандрал.
Энэ арга яагаад үр дүнтэй вэ гэвэл, гар бол тархитай холбоотой. Бүр тодруулбал, сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгтэй холбогддог. Зүүн гарын хуруунуудыг атгаж, дээрээс нь баруун гарын хуруунуудыг тавьж атгана. Дараа нь ямар өвдөлт, ямар асуудал байгаагаас шалтгаалж, аль нэг хуруугаа чанга атгаарай. Стресстэй бол эрхий хуруугаа гэх мэт. 30 секунд атгаад 30 секунд суллана. Ахин давтана. Энэ дасгалыг хэзээ ч хийж болно.
1998a4393ce004dabig
Цэгэн иллэг биед сайн
Японы Жин шин жицу уламжлалт анагаахын аргаар хуруундаа цэгэн иллэг хийж сэтгэл хөдлөлөө хянах боломжтой. Хүний асуудал болгоныг “хариуцсан” хуруу гэж бий. Эрхий хуруу шаналал, долоовор – айдас, дунд – уур, ядам – уй гашуу, чигчий – таагүй байдал. Аль нэг гарынхаа хуруунд иллэг хийнэ. Хэдэн минутын турш хурууны хоёр үеийг ээлжлэн эрхий долоовор хуруугаараа чимхэнэ. Бусад хуруунууд атгаастай байх ёстой. Хоёр гарынхаа адил хуруунд энэ дасгалыг хийнэ.
Энэ арга нь стресс, сэтгэл хөдлөлийн үед төдийгүй ямар нэгэн өвдөлт, өвчний үед ч тус болно. Дараах байдлаар хуруунуудыг хуваасан байна. Эрхий хуруу: Ходоод, дэлүү, толгойн өвчин, арьсны асуудал.
Долоовор хуруу: Бөөр, давсаг, булчин, хоол боловсруулах эрхтэн.
Дунд хуруу: Цөс, элэг, сарын тэмдгийн өвдөлт, толгой, нүдний хараа, цусны эргэлт, ядаргаа.
Ядам хуруу: Шулуун гэдэс, уушги, хоол шингэц, амьсгалын зам /астма гэх мэт/
Чигчий хуруу: Зүрх, гэдэс, ясны асуудал.
Стресс тайлах дорнын бусад аргууд
Азийн улс орнуудад тайван амгалан байдлын илэрхийлэл болох Зэнг сайн эзэмшсэн хүмүүс олон. Стрессээс салах олон төрлийн аргууд ч эндээс гаралтай. Стресс ядаргаанд автсан хүмүүс дээр бичигдсэн аргуудаас гадна дараах дасгалуудыг мөн судлаарай.
23111f409f22ad7bbig
Бясалгал
Манай эриний өмнөх 3000 жилийн тэртээд бясалгалын арга үүсэж хөгжжээ. Үүнийг нотолсон сүг зургууд Энэтхэгт олон бий. Бие, сэтгэлээ нэгтгэж болох бясалгалын аргуудад тэд онцгой ач холбогдол өгдөг ажээ. Бясалгалын олон урсгал байх бөгөөд бүгд бие, сэтгэлийн тэнцвэрт байдлыг олж авах нэг зорилготой. Бясалгалаар хичээллэж илүүдэл жингээ хаях, өвдөлт намдаах, ялангуяа нурууны өвчнөөс ангижрах, булчин хөгжүүлэх, уян хатан болох, сэтгэл гутрал ба стрессээс салах боломжтой.
Хөл нүцгэн явах
“Шинрин Йока” гэх энэ арга нь байгалд хөл нүцгэн алхахыг хэлнэ. Хөл нүцгэлж алхахдаа таван мэдрэхүйгээрээ орчныг мэдрэх ёстой. Сэтгэл санааг тогтворжуулж, бүтээлч сэтгэхүйг өдөөн, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг арга юм. Алхах үедээ эргэн тойрноо онцгой анхаарах, цай юм уу жимсний шүүс уухыг зөвлөдөг. Гар утас авч явж болохгүй, мөн хамаг асуудлаа орхих хэрэгтэй. Судалгаанаас үзвэл, хөл нүцгэн алхахад цусны даралт буурч, стрессийн даавар бага ялгарч, түгшүүр сандрал харьцангуй багасдаг ажээ. Дархлаа сэргэж, тархины санах тогтоох үйл ажиллагаа илт сайжирдаг.
ffa9aa55a5d9e2a6big
Тай чи
Оюун ухаан ба бие махбодийг тэнцвэржүүлдэг дорнын уламжлалт арга. Тайван, огцом хөдөлгөөнөөс бүрдэнэ. Ямар ч насны хүнд тохирно. Тулааны урлагийн нэг төрөл гэж болно. Мөн тайвшруулах дасгалын нэг юм. Стресс бууруулж, бие махбодийг сэргээх, булчин шөрмөс зангирдаг бол сулруулах, энергийн эерэг урсгалыг нээж өгөх үр дүнтэй.
Шиацу
Стрессийн улмаас хүзүү хөших, нуруу татах зэргээс ангижруулдаг япон арга. Мэдрэлийн тогтолцоо, эд эрхтнүүдтэй холбоотой биеийн тусгай цэгийг дарж энерги сэргээж, стресс тайлна. Мөн биеэс хорт бодис гадагшлуулах, цусны даралт тогтворжуулах, айдас түгшүүр намдаах, нойргүйдлийг арилгах үр дүнтэй гэнэ.
b063639e13964c07big
До-ин
Хятадаас гаралтай энэ аргаар өндөр настай хүмүүс хичээллэдэг. Тархи амрааж мэдрэл тайвшруулах, бодол санааг цэгцлэх амьсгалын цуврал дасгалууд юм. Түүнчлэн, албан тасалгаандаа хийж ажлын бүтээмжээ дээшлүүлж болно. Амьсгал тэнцвэржүүлэх, бясалгал хийхэд туслах, булчин чангалах, нойр сайжруулах, стресс бухимдлыг арилгах үр дүнтэй.
Айкидо
Мөн тулааны урлагийн нэг төрөл юм. Каратэ, таэквондо зэрэгтэй харьцуулбал дотоод сэтгэлийн тэнцвэр олох, бусдыг хүндлэх, хүч хэрэглэхгүй байхыг илүүд үздэг. Тойрог хөдөлгөөн голлоно. Бодлоо төвлөрүүлэх, оюун ухаанаа тэнцвэртэй байлгах, стрессээс гарах, булчин хөгжүүлэхэд тустай. Айкидо гэдэг үг энерги, эв зохицолд хүрэх гэсэн утгатай ажээ.
Эх сурвалж: Emegteichuud.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com